Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Энэтхэгийн зүүн хойд Уттар Прадеш мужийн Амети хотод Оросын алдарт Калашников автомат бууны үйлдвэр нээгджээ. Нээлтийн ёслол өчигдөр /2019.03.03/ болсон бөгөөд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Эрхэм найз минь” хэмээгээд, энэхүү үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэгийн армийн хуучирсан галт зэвсгүүдийг шинэчлэх зорилгоор Калашниковын орчин үеийн загвар болох АК-203s-ыг олноор үйлдвэрлэхээр уг үйлдвэрийг байгуулжээ. Энэ нь Энэтхэг улсыг террорист болон салан тусгаарлагчдын халдлагаас хамгаална гэж Моди хэлсэн байна. Энэтхэгийн арми одоогийн байдлаар 1980-аад оны үед Калашниковын бүтэц дээр суурилан зохион бүтээсэн 5.56 мм-ийн INSAS автомат буу хэрэглэж байгаа аж.

Энэтхэг-Оросын хамтарсан уг үйлдвэрт 750 мянган ширхэг АК-203s үйлдвэрлэх зөвшөөрлийг Калашников Концерн олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэхүү шинэ зэвсгийн үйлдвэр нь Энэтхэг улсын батлан хамгаалах салбарын чадавхийг нэмэгдүүлэх, цаашлаад энэ салбар дахь мэргэжилтэй ажиллах хүчин, ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой төдийгүй хоёр улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох юм” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж