Магадгүй одоогийн энэ ажлаас чинь илүү амжилттай ч байж болно. Гэхдээ та өөрийгөө юу хүсээд байгаагаа сайн мэдэж байгаа бол амжилт ирнэ. Та юу ч гэсэн өөрийнхөө зөвшөөрч, санаа нийлж байгаа зүйл дээр тэмдэглэж, өөрийгөө сонжино уу. Тийм эсвэл үгүй гэж хариулаарай
· 1. Би авьяасаа шинэ мэргэжилдээ хэрхэн тааруулж, зохицуулахаа сайн мэдэж байна.
· 2. Ер нь шинэ мэргэжлийнхээ талаар хангалттай мэдлэг, ойлголттой. Зарим нарийн ширийн зүйлийг нь сурахад л хангалттай.
· 3. Би энэ мэргэжлийн тухай хэдий чинээ их уншиж, мэднэ, төдий чинээ надад улам таалагдаж байгаа.
· 4. Намайг энэ салбарт амжилт олоход минь туслах, зөвлөх найз нйхйд, холбоо сүлбээ бий.
· 5. Би энэ салбарын мэргэжилтний сонин хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл зэргийг нь уншсаар байгаад бараг мэргэжлийн, сайн мэдлэгтэй болсон.
· 6. Манай гэрийнхэн намайг мэргэжлээ солихыг минь дэмжиж, зоригжуулж, итгэл урам хайрлаж байгаа.
· 7. Миний чадвар, сул тал, давуу тал зэргийг сайн мэдэх найз нар маань миний энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа.
· 8. Би мэргэжлээ сольсноор үүсэх бүх давуу тал, сул тал зэргээ тооцож үзсэн. Би чадахаар юм билээ.
· 9. Шинэ мэргэжлээраа ажиллахад надад ямар шинэ боломжууд үүсэхийг жагсааж, төсөөлж бодож үзсэн. Одоогийн байгаагаас минь илүү их боломж нээгдэх юм билээ.
· 10. Шинэ ажилд орсоноор миний амьдралын хэв маягт орох өөрчлөлт надад таалагдсан.
Хэрэв та
8-аас дээшид нь Тийм гэсэн хариу авч чадсан бол урагшаа, амжилт таны гарт байна. Та бүгдийг бодож, төлөвлөжээ.
Хэрэв та 8-с дээш оноо авч чадаагүй бол таныг юу хүлээж байгааг ч сайн мэдэхгүй байгаа бололтой. Асуудалд бодитой ханд. Дахиад энэ 10 асуултад хариул, тэгээд 8-с дээш оноо авталаа дахин дахин бодох хэрэгтэй. Харин тэр болтол ажлаас халагдах өргөдөл өгөөд хэрэггүй шүү.
Эх сурвалж: www.goolingoo.mn