ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.III.04 – 2019.III.10/

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.III.04 – 2019.III.10/

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.III.04 – 2019.III.10/

Хонь

Хэн нэгний санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэл таныг бухимдуулж магадгүй. Аль болох тайван байж, өөрийгөө хянахыг хичээгээрэй. Хууль шүүхийн үйл хэрэгт таагүй долоо хоног. Долоо хоног таагүй эхлэх ч төгсгөл нь танд ямар нэгэн сайхан мэдээ дуулгана. Мөнгө санхүүгийн асуудалд хянамгай хандаж, дэмий зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийгээрэй. Хонины ордны залуусын хувьд удаан хүлээсэн зүйлийнхээ талаар мэдээ дуулна. Сайн муу ямар ч мэдээ ирж магадгүй. Эрүүл мэндний байдал сайн байх ба амралт чөлөөт цагаа үр дүнгүй үрэлгүй бүтээлчээр өнгөрүүлээрэй. Ажил дээрээ хамтран ажиллагсадтайгаа ам мурийх нь таныг л эвгүй байдал оруулна.

Үхэр

Долоо хоногийн эхэнд таны эсвэл ойр дотны хэн нэгнийх нь эрүүл мэндийн байдал таны санааг зовоох болно. Гэхдээ хэтэрхий хүндээр тусгаж авах хэрэггүй. Сэтгэл зүйн тогтворгүй байдал хайр дурлал, гэр бүлийн харилцаанд сэв суулгаж болзошгйү байгаа тул үг хэл, үйлдлээ хяна. Хайртай хүмүүстээ цаг гаргаж, дурсамжийг бүтээ. Ажил хэрэг, бизнесийн гэрээ хэлэлцээрт таатай долоо хоног. Үүнийгээ дагаад санхүүгийн байдал ч муугүй байна. Найз нөхдийн хүрээллээ тэлэх, эсвэл шинэ түнштэй болно. Долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж, сайн амрахыг хичээгээрэй.

Ихэр

Үхэр, Охины ордны хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Үл ойлголцол үүсч магадгүй байна. Ихрийн ордны зарим хүмүүс хүүхэдтэй холбоотой шинэ мэдээ сонсоно. Гэр орондоо шинэ тавилга авах гэх мэт томоохон худалдан авалт хийнэ. Гэр бүлийн  төсөв нэмэгдэнэ. Ажил хэргийн хувьд олдсон боломжийг алдалгүй ашиглаж чадвал маш том амжилт авчрах болно. Хууч өвчин, харшлын гаралтай өвчин сэдрэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ганц бие залуусаас хайр дурлалын тал дээр илүү хүчин чармайлт шаардах болно. Хосууд нэгэн хэвийн харилцаандаа өөрчлөлт хийж, лурсамжаа сэргээгээрэй.

Мэлхий

Зарлага өндөртэй долоо хоног. Зарлагаа нөхөхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болно. Хичээж хөдөлмөрлөж, зогсолтгүй ажилласны үр өгөөж гарах болно. Ажлын бүтээмж өндөр байна. Гэхдээ бусдын өмнөөс ажлыг нь хийж өгөх хэрэггүй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж чадна. Хосуудын харилцаа гайхалтай сайхан байх бололтой. Мөн ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байх тул хостой болох боломжтой. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал бага зэрэг сул байх тул дархлаа сэргээх эм бэлдмэл хэрэглээрэй. Мөн хүүхэдтэй холбоотой шинэ мэдээ ойр дотны хүмүүсээс тань ирж магадгүй.

Арслан

Гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэх, салхинд гарах зэргээр цагийг хамтдаа өнгөрүүлэх бололтой. Бизнес эрхлэгчдэд гэнэтийн ашигтай санал гарч ирэх боловч маш их эрсдэлийг дагуулж байна. Санхүүгийн байдалдаа хяналт тавих хэрэгтэй. Ганц бие хүмүүс маш гайхалтай хайрын романс зохионо. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт асуудал үүсэх бололтой. Нөхцөл байдал танаас хариуцлагатай байхыг шаардана. Биелүүлж чадахааргүй амлалт өгөх хэрэггүй. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

Охин

Та аливаа асуудлыг бодитоор үнэлж, бодитоор ханддаг хүн. Гэхдээ одоо хүрээллээ жаахан ч болов тэлэх цаг иржээ. Мягмар гаригт мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, гадаадад аялах зэрэг чухал шийдвэр гаргана. Саад тотгороос эмээх хэрэггүй, зоригтой байгаарай. Баасан гаригаас эхлэн ажилдаа төвлөрсөн цаг үе эхлэх болно. Албан тушаал ахих, эсвэл цалин хөлс нэмэгдэх зэрэг таатай өөрчлөлт айсуй. Ажил дээрээ та хувийн зохион байгуулалт сайтай байх тул төлөвлөсөн ажлаа төвөггүй амжуулж чадна. Бизнес эрхлэгчид ахиу ашиг олохын тулд шаргуу хөдөлмөрлөх бололтой.

Жинлүүр

Энэ долоо хоногт та бүхэн одтой байх болно. Сэтгэл санаа өөдрөг байж эргэн тойрондоо эерэг энерги түгээнэ. Боловсрол дээшлүүлэх сургалт, аялал, бас олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тэндээс та хувь хүний хөгжил болоод санхүүгийн ач холбогдол бүхий чухал хүмүүстэй учрах болно. Мягмар гаригт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ санаа олох бололтой. Эрсдэлээс эмээх хэрэггүй. Ер нь ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор гарахгүй. Бусадтай ойлголцоход илүү хялбар байх болно. Хосуудын харилцаа улам батжина. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

Хилэнц

Сэтгэл хөдлөлдөө автсаар л байна уу? Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг та ялих ялихгүй зүйлээс болж нэлээд тавгүйтэх бололтой. Хүний, өөрийн бүхий л асуудалд хамаатай мэтээр сэтгэж, өөрийгөө зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх болно. Амралтай өдрүүд таны хувьд баяр баясгалан, бүтээлч сэтгэхүй сэргэж, амьдралын сайхныг мэдэрсэн мөчүүд байх бололтой. Хуучны, найз нөхөдтэйгээ харьцаагаа сэргээх, шинэ танилтай болоход тааламжтай. Санхүүгийн бололцоондоо тохируулан эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Хүнээс мөнгө зээлэх хэрэггүй.

Нум

Долоо хоногийн эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Учир нь долоо хоногийн сүүлээр эрч хүч тань саарч, зугаа цэнгэл хөөцөлдөх бололтой. Хүмүүстэй харилцахдаа гэнэн, итгэмтгий байх хэрэггүй. Бусдын дургүйг хүргэх үгээ дотогш залгиж орхисон нь дээр. Дуугүй өнгөрөх нь заримдаа хамгийн зөю сонголт байдаг. Боловсролдоо анхаарал хандуулах шаардлага тулгарна. Хэн нэгэн танаас тусламж хүсвэл бүх хүчээ дайчлан гараа сунга. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Иймд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэх шаардлагагүй. Гэмтэж бэртэх магадлал байна.

Матар

Таны сэтгэл зүй, эрч хүч, оюун ухаан гээд бүгд дээд цэгтээ тулж ажилласан завгүй бөгөөд таатай долоо хоног хүлээж байна. Өмнөө тавьсан зорилгоо тун ч хялбар гүйцэлдүүлж чадах мэт санагдана. Үүний төлөө та өөрөө ч шаргуу зүтгэхээр шийдсэн бололтой. Ямартай ч үр дүн нь эртнээс мэдрэгдэж, улам илүү урам зоригтой байх болно. Хайр дурлал, найз нөхдийн харилцаа таатай сайхан байх болно. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндийн тал дээр бага зэрэг асуудал гарч магадгүй. Гэхдээ таны бодсон шиг аюултай зүйл биш байх болно. Ханиад шуухниа, ядарч сульдах гэх мэт. Өөртөө хэр анхаарал тавихаас цааш хүндрэх эсэх нь шалтгаална.

Хумх

Хэрхэн салахаа мэдэхгүй, орооцолдож орхисон ээдрээт асуудал шийдэгдэнэ. Таныг багагүй хугацаанд шаналгасан асуудал шийдэгдсэнээр сэтгэл санаа хөнгөрч, амьдрал цоо шинээр эхэлсэн мэт санагдах нь гарцаагүй. Өөртөө цаг зав зориул. Төвийг сахиж, асуудалд голтой хандахыг хичээгээрэй. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Иогийн хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессд орсон хумхынханы хувьд стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно.

Загас

Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээнэ. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ажил дээрээ хүндлэл хүлээж, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Өнгөрсөн хугацаанд шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх бололтой. Санхүүгийн зарлага нэлээдгүй гарна. Нарийн тооцоотой байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ санаа тавихыг зөвлөж байна. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Долоо хоногийн сүүлээр төлөвлөгөөгүй эх үүсвэрээс мөнгө орж ирснээр санхүүгийн олон асуудлыг шийдвэрлэнэ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж