"Гуайдог үг дуугүй баривчилна” | News.MN

"Гуайдог үг дуугүй баривчилна”

"Гуайдог үг дуугүй баривчилна”

"Гуайдог үг дуугүй баривчилна”

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын хил давах оролдлого хийж, буцаж ирвэл баривчлах болно хэмээн Варгас мужийн амбан захирагч Хосе Луис Гарсиа Карнейро ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр Венесуэл улсын Ерөнхийлөгч асан Уго Чавесын хамгийн ойрын хамтрагчдын нэг байжээ.

Карниро “Венесуэлийн Дээд шүүх Гуайдод хилийн хориг тавьсан ч тэрбээр зөрчсөн" хэмээн хэлсэн байна. Тэрээр “Хэрвээ Гуайдо эх орондоо эргэж ирэх ямар нэг оролдлого хийвэл хэрхэх вэ?” гэсэн асуултад "Хил давахыг оролдвол шүүхийн шийдвэр дагуу түүнийг үг дуугүй баривчилна" хэмээн хариулжээ.

Гуайдо өмнө нь ирэх даваа, эсвэл мягмар гаригт Венесуэлд эргэн ирнэ гэж мэдэгдсэн ч хэрхэн хил давах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хосе Луис Гарсиа Карнейрогийн үзэж буйгаар, Венесуэлийн зэвсэгт хүчин хууль ёсны засгийн газартаа үнэнч хэвээр үлдэж буй юм байна. Карниро "Миний тооцоогоор Венесуэлийн Зэвсэгт хүчин одоогоор нэгдэж байна. Тэд Үндсэн хуулиа хамгаалж, эх орондоо үнэнч хэвээр үлдэнэ” гэжээ.

Мөн "Сайн дураараа албаа хүлээлгэн өгсөн, эсвэл бэрхшээлээс зугтсан зарим албан тушаалтнууд улс орноос гадуур, босогчдыг эсэргүүцэлд уриалж байна. Гэвч энэ нь цэргүүдийн үйл хэрэг, сэтгэл зүйд нөлөөлөхгүй юм. Венесуэлийн зэвсэгт хүчин өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж байна” хэмээн нэмж хэлжээ.

Карниро “Венесуэлийн ард иргэд улс төрийн хямралыг тайван замаар, яриа хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой” хэмээн мэдэгдэв. Мөн тэрээр "Венесуэлчүүд бид өөр хоорондоо санал нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ замаар явах ёстой, эхний алхам нь яриа хэлэлцээ хийхэд оршино" гэж хэлжээ.

Мужийн захирагч Венесуэл бол тайван улс хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр “Хэдийгээр сөрөг хүчнийхэн засгийн эрхийг авахыг оролдож байгаа ч ард түмний дэмжлэг авах боломжгүй юм. Тэдэнд үйл ажиллагааны хөтөлбөр байхгүй, тэд засгийн эрхийг хүчээр авахыг хүсч, улмаар машин, автобус шатаах зэргээр зохисгүй авирлаж байна.

Бид газрын тосны арвин нөөцтэй улс учраас АНУ бидний баялагт эзэн суухыг хүсэж буй юм” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ)-ийн хуралдааны үеэр Венесуэлийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Эллиот Абрамс “АНУ Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод “шийдэмгий дэмжлэг үзүүлж”, венесуэлчүүдэд тусламж үзүүлэхийн тулд “боломжтой бүхнийг” хийхээр төлөвлөж буйг мэдэгдсэн байна. Уг хурлаар Венесуэлийн байдлыг хэлэлцжээ.

АНУ-ын тусгай төлөөлөгч тус хуралдааны үеэр санал болгосон тогтоолын төслийн санал хураалтын дүнг дүгнэж , “Дэлхийн ардчилал, тэр дундаа Латин Америкийн ардчилал сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдотой эвлэлдэн нэгдэнэ” гэдэгт итгэлтэй байна гэжээ. Улмаар Венесуэлийн байдлын талаарх АНУ-ын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс ес нь дэмжсэн бол гурав нь эсэргүүцэж, гурван орон түдгэлзсэн байна.

“АНУ-ын Засгийн газар цаашид Гуайдогийн Засгийн газрыг тууштай дэмжиж, Венесуэлд чөлөөт, шударга сонгуулиуд явуулахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлээд, венесуэлчүүдэд тусламж үзүүлэхийн тулд АНУ “боломжтой бүхнийг хийнэ” гэж амлажээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Др 2019-03-04 66.181.161.23

ямар үнэ төлбөргүйгээр оросын эсрэг агуу Америкийн талд ажилхад бэлэн бн өмхий оросын троллиудаа.

Avatar

сө 2019-03-04 124.158.88.12

Гуайдо бол америкийн бууны нохой.

Avatar

ЭХ СУРВАЛЖ 2019-03-04 124.158.113.3

ТҮРҮҮ ДОЛОО ХОНОГТ ПУТИН ЛАВРОВ 2 МАДУРОГ БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ЭЭ МЭДЭГДСЭН. ХЭРВЭЭ ГУАДО ВЕНЕСУЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛВОЛ АРД ИРГЭД НЬ ӨЛСӨГЛӨНГӨӨС АВРАГДАНА ХОРИГУУД ЦУЦЛАГДАНА ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛ АЖИЛГАА НЬ СЭРГЭЖ ДЭЛХИЙД 1 БАРИЕЛ ГАЗРЫН ТОС 35$ БОЛЖ УНАНА. ВЕНЕСУЭЛИЙГ ЦАРЦААЖ БАЙХ НЬ ОРОСОД АШИГТАЙ.

Avatar

Их мэдэгч эх сурвалжид 2019-03-04 202.21.116.6

Чиний хадгаламжинд байгаа мөнгийг чинь банк чи муухай харагдаж байна гээд өгөхгүй байвал чи яах уу.

Avatar

Зочин 2019-03-04 202.131.225.197

zoboo zob..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж