"Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон" | News.MN

"Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон"

"Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон"

"Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг ОУВС-гаас хориглосон"

Найман хувийн орон сууцны зээлийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа. 


-Өнөөдрийн байдлаар орон сууцны зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээ давж борлуулалт зогсонги байдалд шилжин, барилгын салбар өдрөөс өдөрт уруудаж байна. Нөгөө талаар сүүлийн жилүүдийнхээс ипотекийн зээлийн санхүүжилт буурсан нь салбарын хувьд хүнд цохилт болсон гэж хэлж болох байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6-8 мянган иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан. Үүний 110 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 190 тэрбум төгрөгийг Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгож ирсэн. Зээлийн санхүүжилт өмнөх жилүүдээс буурсан нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтэд хамрагдсантай холбоотой. ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн зээлийг зогсоо гэдэг хатуу шаардлага тавьсан. Монголбанк, Сангийн яамны зүгээс ипотекийн зээлийг зогсоох боломжгүй, иргэдээ орон сууцжуулах нь Засгийн газрын бодлого гэж үзэн, ОУВС-гийн хэлэлцээрт орсноор тодорхой хязгаарлалттайгаар ипотекийн зээлийг үргэлжлүүлж байна. Харин энэ оноос ипотекийн зээлийг шинэ журмаар хэрэгжүүлж байна. Журамд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмье гэдэгт Сангийн яам, Монголбанкны зүгээс санал нэгдсэн. Монголбанкны хувьд арилжааны банкуудтайгаа тохирч арилжааны банкууд өөр дээр байгаа мөнгөө ипотекийн зээлд оруулж байхаар тохиролцсон. Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум болж нэмэгдэж байгаа юм. Тиймээс энэ онд ипотекийн зээл олголтын хүртээмж нэмэгдэнэ.

-Ипотекийн зээл хэвийн олгогдож байна гэх хэдий ч арилжааны банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна гэх иргэдийн шүүмжлэл байнга гардаг. Энэ асуудалд яамны зүгээс хяналт шалгалт хийж байна уу?

-Яг энэ асуудлаар манай яаманд маш их гомдол ирдэг. Нөгөө талаас яамны зүгээс арилжааны банкуудад үүрэг, чиглэл өгөх эрх нь хязгаарлагдмал. Банкууд өөрсдийн дотоод шалгуурын дагуу ипотекийн зээлийн журмын дагуу олгодог учраас банкуудад бид хүчээр тулгалт хийх эрхгүй. Харин саяхан буюу өнгөрөгч сарын 20-нд Сангийн яам, БХБЯ, Монголбанк хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хамтарсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээний үр дүнд яам Монголбанкыг шахаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Засгийн газар болон Монголбанк нь олгосон орон сууцын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтарч хяналт тавина.

Банкуудад олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг банк зориулалтын дагуу зарцуулаагүй, өөрийн эрх ашигт нийцүүлэн ашигласан, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд Монголбанк тухайн арилжааны банкны санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан татах, мөн тухайн банкинд эх үүсвэр хуваарилахыг хязгаарлана гэж Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн шинэ журамд маш тодорхой тусгаж өгсөн.

Дээрх заалтыг банкууд зөрчсөн тохиолдолд иргэдийн зүгээс Монголбанканд гомдол гаргах эрх нь нээлттэй.

-Ашиглалтад орчихсон хэрнээ эзнээ хүлээж байгаа өчнөөн мянган шинэ байр царцаагдсан байдалтай байна. 30 хувийн урьдчилгаагаа төлөөд, орон сууцанд орох боломжтой хэчнээн өрх байна вэ?

-Манай яамнаас өнгөрсөн онд барилгын салбарын орон сууцны эрэлт, нийлүүлэлт болон таны асуусанчлан өрхүүдийн хэдэн хувь нь урьдчилгаа 30 хувийг төлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх талаар судалгаа хийж үзсэн. Одоогийн байдлаар 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс 35 мянган өрх урьдчилгаа 30 хувь төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой нь судалгаанаас харагдсан. Нийлүүлэлтийн тухайд зах зээлд нийт 59 мянган айлын орон сууц баригдаж байгаагаас 330 төсөл хэрэгжиж байна. Үүнээс ашиглалтад орсон 5800 орчим айлын орон сууц бэлэн байна.

-Зах зээлд борлуулагдаагүй орон сууцуудыг төр худалдан авч, төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг судалж байгааг танай сайд хэлж байсан. Энэ асуудал одоо юу болсон бэ?

-Яамны зүгээс төрийн албан хаагчдыг орон сууцжуулах санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн боловч Сангийн яамны зүгээс татгалзсан хариу өгсөн.

-"Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны барилгын явц удаашралтай байгаа.Товлосон хугацаандаа ашиглалтад орно гэсээр он дамналаа. 972 айлын түрээсийн орон сууц яг хэзээ ашиглалтад орох вэ?

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөр бол иргэдээ орон сууцжуулах бодлогын чухал нэг хэсэг нь. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт одоогоор 1512 айл хамрагдаад байна. Энэ жилдээ 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ. Нийслэлийн 972 айлын түрээсийн орон сууцыг  ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдах журмыг шинээр боловсруулж байна. Журмын голлох заалтуудыг Засгийн газар гаргана. Яамны зүгээс саналаа боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох төсөл санаачилна гэж хэлсэн. Ер нь цаашид найман хувийн зээлийг бууруулах боломжтой юу?

-Зээлийн хүүг бууруулах чиглэлд яамны зүгээс нэлээд судалгаа хийсэн. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулахыг хориглосон учраас зээлийн хүүд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн боломжгүй. 2011 оноос хойш барилгын салбар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиггүй явж ирсэн. Харин хоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан байна. 2029 он хүртэл хэрэгжүүлэх тус бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chimgee 2019-03-04 122.201.31.45

shal hudlaa shaltag haiz bh yum daa ard tumendee hurteemjtei zuil ogt hiihgui ene tur zagiig tatan buulgaval taarna 8% bas yadarsan bidnii huvid mash undur huu shuu dee

Avatar

Зочин 2019-03-04 103.9.90.50

https://www.facebook.com/152589775436088/videos/2371700366187114/UzpfSTEwMDAwMDM2NTYzMDUwMjoyMjk1NjEwMDIwNDYxMTYz/ 40 м.кв байрыг 17 сая төгрөгөөр барьж байна. 20 жил ипотекийн зээлтэй, 60 – 70 сая төгрөгөөр 1 өрөө байртай болох уу, өөрөө байраа бариад амьдрах уу

Avatar

ГАНБААТАР 2019-03-04 202.179.31.6

ЭРГЭЖ БУЦСАН ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН ЮМ ХИЙХ ЮМ ДАА.ЗҮГЭЭР ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛЭЭ ХҮРТЭЭЖТЭЙ БАЙЛГААЧ.ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛҮҮДИЙГ 8-РУУ ШИЛЖҮҮЛЭЭЧ.БИТГИЙ НИСЭЭД БАЙ.ХӨРСӨН ДЭЭРЭЭ б**.ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД МАШ ИХ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2019-03-04 103.229.121.96

ОУВС гэж байгууллагыг Монгол улсаас минь яаралтай хөөх хэрэгтэй. Албаар өрөнд унагаж, улс орны хөгжлийг чөдөрлөдөг болох нь олон улсын жишээнд харагддаг.

Avatar

Зочин 2019-03-04 66.181.160.97

Урьдчилгаа өгөх 30….40 н сая төгрөг ШУДРАГААР АМЬДАРЖ байгаа хүнд яаж олдох билээ. Хулгай,дээрэм хийлгэхгээд байгаа юмуу.30 н хувиа огт болиод, зээлд оруулвал бүгд орно.

Avatar

irgen 2019-03-04 202.126.89.97

чи халаалтын параа л тавиад явж бай. чамд БХБЯнд мэдэх юм байхгүй.

Avatar

Зочин 2019-03-04 202.179.27.48

Бид чинь өөрийн гэсэн толгойгүй улс уу. Тэр ОУВС чинь юу ч мэдэхгүй. Тэд хөгжиж буй орнуудыг улам ядуу байлгах сонирхолтой. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ОУВС-ын дэмжлэгээр хөл дээрээ босч хөгжсөн улс нэг ч байхгуй. Үүнийг яагаад манай улс төрчид ойлгохгуй байна.

Avatar

зочин 2019-03-04 64.119.22.232

гаднын орнууд жилийн 1 хувийн хүүтэй оронууд их байдаг оувс гээд байгаа байгуулалаг монгол хүмүүст цннзүүр тависан юмуу хайшаа юм

Avatar

Зочин 2019-03-04 43.228.131.45

Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай байна. Харин зээлийн сарын төлбөрөө үндсэн болон хүүгийн төлбөр адилхан бууруулахгүй бол зээлээ урьдчилаад хаая гээд очихоор үндсэн төлбөр хасагдахгүй хэцүү юмаа.

Avatar

ангол 2019-03-04 103.57.92.175

Энэ зээлийг битгий аваарай гэж захихаар ю байна лээ,,,,, хүү төлөөд байдаг үндсэн зээл ерөөсөө хорогддоггүй … Тэр үндсэн зээл 50\50 гэдэг хувилбар хэрэгтэй … өн хүүг нь жилийн 3 болгооо,,, ЖДҮ болоод байхад энэ болох боложтой…

Avatar

Зочин 2019-03-04 66.181.183.153

ИЙМ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙХ ДАА ИЧИЖ АМЬДАР

Avatar

зочин 2019-03-04 202.9.42.201

МАНгар намын мангарууд , хөгшин залуугүй л МАНгар юм байна …..гах түй ….. Чадахгүй юм бол юу гэж чадна гэж гуцацгаасан новшнууд вэ …20 бушуу болоосой …

Avatar

ONK 2019-03-04 202.70.34.30

Энэд нэг юм НУУГААД ер гарч өгөхгүй байна. урьд нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг улс төсвөөс гаргадаг, за монгол банк ч юмуу гаргадаг зээлийг арилжааны банкууд руу 4 хувиар өгдөг, арилжааны банк 4 хувь нэмээд 8 хувь болдог байсан юм. Энэ нь арилжааны бусад зээлээс арай хямд байлаа. Гэтэл өнгөрсөн оны 11-р сарын орчидм Бакей сайд шинэ журам гаргасан. Тэр журамд 1 хувиар арилжааны банкинд олгох тухай оруулсан байгаа. Тэрийгээ ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой гэсэн. Ямар учиртайг…

Avatar

Hnn 2019-03-04 185.220.101.24

Ene teneg batsaan yu medhev dee.

Avatar

Зочин 2019-03-04 182.160.35.128

Ипотекийн түгжээ тайлагдаж баяр хүргэе

Avatar

Zochin 2019-03-04 122.201.31.14

Олон улсын валют-н сан гэх эдийн засгийн алуурчдын золиос болж байгаа нь энэ дээ.

Avatar

ганбаатар 2019-03-04 43.242.242.224

ОУВС гэдэг мангасаар дандаа айлгах юм. Төсөв нь ашигтай, эдийн засаг нь өндөр өсөлттэй байхад тэр ОУВСантай нийгмийн шинжтэй асуудлуудаар зөвшилцөж болдог юм.

Avatar

ганбаатар 2019-03-04 66.181.161.89

за яахав ээ яахав..банкны нѳхцлѳѳр ѳндѳр хүүтэй зээл авсан хүмүүсийг 8% руу шилжүүлээл ѳгчих.амьдрал дээр 8% ч олдохгүй бн

Avatar

ОЮУН 2019-03-04 202.179.31.6

ХАРИН ТИЙМ ЭЭЭЭ

Avatar

Иргэн 2019-03-04 202.126.89.82

21.6% иар жил гаран төлж байна энэ зэал 8% руу шилжих боломжтой юу энгийн орон сууцны зээл 30 саяыг 120 сая болгож төлж байна арайл байна аа

Avatar

Зочин 2019-03-04 202.21.109.145

Би голомтоос мөн ийм зээлтэй. 8 хувь рүү шилжүүлэх гэхээр журам батлагдаагүй байна гэсэн хариу хэлж байна. Энэ талаар бодитой мэдээлэл байна уу?
Журам батлагдсаны дараа өргөдлөө өгөөд шилжих боломжтой юу?

Avatar

зочин 2019-03-04 103.229.122.110

20000 мянгаар саналаа сайн худалдаад бай. Амьдрал чинь аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.

Avatar

Зочин 2019-03-04 59.153.112.241

ОУВС л гэх юм зарим улс орон наад замаар чинт яваад бүүр байхгүй болсон түүх бгаа ш дээ

Avatar

Зочин 2019-03-04 202.21.122.166

Амьжиргааны түвшин нь бага ард түмэнтэй байж ийм өндөр үнэтэй байраар ер нь яахийн.тэгээд бас хүү бууруулахаа гаднааас асуух гэнэ.Өөрсдөө бол болоод байдаг жириййн иргэн тэр болгон байранд орж чадахгүйн мэдээж. Үгүй бол нураагаад буулгах хэрэгтэй.

Avatar

Eleg eleg 2019-03-04 185.113.128.30

Dvrdee itgetsen hudlaa baagii bna daa harvaas kkk

Avatar

Зочин 2019-03-04 124.158.111.6

БИЕ ДААСАН ТУСГААР ТОГТНОСОН УЛС УХААНТАЙ ЮМ БОЛ ИНГЭЖ БИТГИЙ ТЭНЭГТ ӨӨРСДӨӨ ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ЯВАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-03-04 66.181.184.176

Энэ хений точиго вэээээжжж хурелсуг

Avatar

Галхүү 2019-03-04 202.126.89.203

ХҮҮГ БУУРУУЛНА ГЭХИЙН ОРОНД ХҮҮ ТӨЛӨЛТ, ҮНДСЭН ЗЭЭЛ ТӨЛӨЛТ 2-Г 50/50 БОЛГОВОЛ ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭРЭЭС МАШ ИХ АЧАА ХӨНГӨРНӨ. ОДОО ЧИНЬ ЗЭЭЛИЙН НИЙТ ХУГАЦААНЫ 50%-Д ДАН ХҮҮ ТӨЛСӨӨР ДУУСЧ Б. ЗЭЭЛ ТӨЛӨГДӨЖ ДУУСАХАД БАЙРНЫХ НЬ ҮНЭ ӨСНӨ ГЭСЭН БАТАЛГАА АЛГА. ОДОО БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЭЭД НИЙЛҮҮЛЭЛТ НЬ ЭРЭЛТЭЭСЭЭ ДАВААД Б.

Avatar

Зочин 2019-03-04 66.181.168.8

50, 50 хувиар төлөх боломжтой ш дээ, зээлийн хүүтэйгээ тэнцүү хэмжээгээр үндсэн төлбөрөө төлөх эрх нь нээлттэй байгаа шүү дээ.

Avatar

багш 2019-03-04 183.177.101.106

Метр квадратын хэмжээгээ өөрчлөөчээ,

Avatar

Зочин 2019-03-04 43.228.131.45

Amjilt husiye tand

Avatar

Батнасан 2019-03-04 202.55.188.46

Ипотекийн зээлийн хувьд хамгийн эрэлттэй, хаа очиж эзэндээ очдог, эргэн төлөлт өндөртэй зээл.
Эрэлт нийлүүлэлтийн хуулиар явна. Зарим нөхөд хоосон попрохгүй эрүүл ухаанаар харах нь зөв болов уу.

Avatar

Zochin 2019-03-04 202.126.89.102

Saishaalt olon zuil baina, dandaa sudalgaan deer undeslej ajliig ywuulj baina. Amjilt husiye.

Avatar

Ard tumniig hudlaa huurahaa boli. neeh saihan yum yarihiin shal hudlaa 2019-03-04 198.98.58.135

Neg yumaa yuun ch olon yaridag yum dee. Oor hiisen ajil bhgui yu. Tegeed ch Tureesiin oron suuts bas tureeslene l gehiin. Chi shiidehgui sh dee. Zasgiin gazar l shiidne. Zasgiin gazar chini songuuliin omno bugdiig ni zar gevel zarna. Oor neg baidlaar songuulid taalagdah shiidver garval teriig ni l dagana sh dee. Zasgiin gazriin omnoos l tureeslene geel shiidver gargaal bultreed bh yum. Ard tumniig huurch hanahgui nam daa. MAN ch uneheer chadvargui bolovson huchin muu nam yumaa.

Avatar

Зочин 2019-03-04 183.177.97.14

Odoo ard tumen ИПОТЕК-ийн 8%-aa 3% болгуулмаар байнаа.

Avatar

Баатар 2019-03-04 202.55.188.46

Сүүлийн үед овоо юм хийж байгаа салбартаа танигдсан залуу.
Цаашид энэ эрчээрээ хурдтай ажиллаарай…

Avatar

иргэн 2019-03-04 202.179.27.36

МАН угаасаа л Ард түмнээ Хуурч мэхлээд сурчихсан Иргэд олон түмнийхээ Эсрэг бодлого шийдвэр гаргадаг Татвар торгуулиар Иргэд ээ Дарамталсан л Нам ш дээ

Avatar

tseegii tseegii 2019-03-04 43.243.161.23

gazrin darga bj mundag bn lee shde . yaman der chin boon ih zantai nuud suudag . gants ym asuuh gheer uudend dugarj ydaad bsan . ene zaluu tureesin juram tailbarlaad zogsoj bsan . boloodoo gj bodson shuu . mundag zaluu bn lee . news . mn yriltsga unshlaa . oshoo hiih ym bg shuu

Avatar

Baganaa 2019-03-04 203.91.115.55

Ihiig setgej hiij bga shvv mash sain baina

Avatar

Зочин 2019-03-04 202.179.24.244

ОУВС-нэрээр ард түмнээ хуурахаа болиочээ. Саяханыг хүртэл цалин тэтгэвэрийг ОУВС нэмэхгүй гэж байна гээд нэмсэн. Ждү-чингүүдтэй 3%р өгч болоод байдаг харин ард түмэнд ийм ялгавартай хандахаа болои
ч.

Avatar

Иргэн Болормаа 2019-03-04 43.243.161.23

Нэрээ батжаргалыг нилээн хэд харсан. тв ээр их ярилцлага хийсэн байсан. Ипотикын зээлийг гэр хороололд төвийн шугамд холбогдсон байр барьж олгоно гээд байсан . Тэр асуудал юу болсон бэ ? Энэ төрийн албан хэдэн ийм залуу байхад л болох гээд байгаамда. Сайн ажилларай

Avatar

Ишшш чааваас ярьж байгаа юмаа өөрөө ч ойлгодог юм болов уу. Өрөвдөлтэй 2019-03-04 64.44.141.153

За энийг мэдэхгүй биш экс сайд Мөнхбаярын долоогч бацаан. Нохой Батзоригын сонгуульд яваад шагналд нь тэс хөндлөн мэргэжлийн бус байж барилгын яаманд газрын дарга болцон сонин баагий даа. Мөнхбаярын үед юу ч мэдэхгүй байж Магнайсүрэндээ томорч байгаад Мөнхбаярыгаа зайлсны дараа Магнайсүрэндээ хөөгдөөд халагдаж шахсан нөхөр дөө. Их пээдгэр нөхөр байсан одоо ханд нь хага дарагдсан даа. Бас л нэг хөндий хоосон толгой доо. Бөөн амбиц. Юу ч мэдэхгүй чадахгүй байж худлаа амбицлаад яахав дээ дүү минь.

Avatar

Батнасан 2019-03-04 202.55.188.46

Ийм хов жив ер нь хэнд хэрэгтэй юм бэ.
Урдах ажлаа л хийдээ…

Avatar

anhaaar 2019-03-04 43.243.161.23

haa gazriin yriltslaga door hun muulj ybdg ajilgui hunii hiisen ym muulj ybdg oorsdoo gants toosgo ch zooj uzeeguin bj barilga ingj baridagui geh met huniig doromjildog gaaruud bhimaa . haraad bhad hun shuumjilj kaif abdag shimegch ymnuud . bi ene zaluug bas anh udaagaa l harj bn ghde ene site d baiga buh niitlel door toriin alband ajildag geheer l b*** doloogch geed oilgotson heden uher tolgoitoi maluud bhin

Avatar

зочин 2019-03-04 43.243.161.23

нийлээн олон ярилцлагыг нь сонсож байсан. овоо мэдлэгтэй сайн ажилдаг мунда залуу гэж боддог шүү. төрийн албанд иймэрхий шажигнасан залуус л хэрэгтэй байгаа юм даа. ажлын амжилт хүсье. цаашдаа ипотикийн зээлийн хүү бас бууруулах тал дээр танай яам анхаарч ажиллана байхаа.

Avatar

иргэн 2019-03-04 202.70.33.164

ОУВС луу хамаг л болохгүй байгааа юмаа чихчих юм аа. Тэд чинь цэцэг тарих ёстой хүмүүсээр зам битгий тавиулаад байгаач гэдэг утгатай юм хэлээд байгаа юм биш үү?

Avatar

Batbayar 2019-03-04 203.91.115.55

Amjilt husey ihiig buteegeerei oron suutsjuulah hamgin zuw

Avatar

Ganhvv 2019-03-04 203.91.115.55

Zuw shvv zaluu ve ilvvg setgej baigaad bayrtai bna amjilt

Avatar

Баатар 2019-03-04 202.9.43.22

Ипотекийн зээлийн тал дээр их зүйл хийсэн байна өшөө сайн ажиллаж хүүг нь бууруулах хэрэгтэй ажиллаа мэддэг залуу шиг санагдлаа амжилт хүсье

Avatar

Зочин 2019-03-04 103.9.90.2

урьд нь авсан хүнд дахин олгохгуй гэдэг шийдвэрээ л өөрчлөх хэрэгтэй дээ, орон суууцаа томруулмаар байна!

Avatar

1515 2019-03-04 202.5.202.130

монгол улсын барилгын салбарын болон банк санхүүгийн бодлого, зээлийн хүүгийн талаар авч хэрэгжүүлэх алхамуудыг олон улсын валютын сан мэддэг нь яаж байгаан. Монгол түшээд бодлогоо танилцуулж хамгаалж чадахгүй болохоороо ОУВС гээд хиймэл нэр хэлэх болсон нь дэндүү гутармаар байна шүү.

Avatar

Хөөрхий минь энэ тэнэг бацааны юу ярьж байгаа хараач та минь ээ 2019-03-04 43.243.161.23

Мангар бацаан. Харваас бас нэг б**с долоогч. Юугаа ч мэдэхгүй байж юун ч их хэвлэл мэдээллээр гарах дуртай юм дээ. Эхлээд толгойгоо цэнэглэ. Би барилгын салбарын хүн энэ нөхөрийг лав хараагүй юм байна. Манай барилгын мэргэжлийн хүн лав биш. Нэг даргын л бөг долоогч байхдаа бодвол. Яам, агентлагууд ер нь бүгд ийм болсон ш дээ. Эмгэнэлтэй шүү. Ямар ч чадваргүй юу ч мэдэхгүй байж бөөн амбицтай авилгачдаар дүүрсэн.

Avatar

chi oorinhoo bichseniig unsh 2019-03-04 43.243.161.23

vhi odoo yu meddegtei end olon ym yridagiin cham shig ym sonin ch yriltsga ogj chadahgui bolohoroo end ingj hunii hiisen ajil muulj ybdg bz

Avatar

Зочин 2019-03-04 202.126.89.102

Ochij uulzaad naadhaa hel2, er hunii shiirgui komnii araas l uzeed baibin.

Avatar

зочин 2019-03-04 202.21.125.35

УИХ гишүүд сайд нар юм л бол ОУВС гэж хуцахаа болиочээ. Ард түмэнд хэрэгтэй асуудал болохоор л ОУВС руу чихдэг өөрсддөө ашигтай шийдвэр болохоор /2019 оны төсөвт тойрог бүрт 5-8 их наяд төгрөг хувиарласан/ шийдээд л явчихдаг байж болохгүй дээ 2020 онд сонгууль болнл гэдгийг мэдэж л байгааа биз дээ

Avatar

Zochin 2019-03-04 59.153.115.213

Ta nar OUVS-n booluud.Mongol uls ipotekin zeeliin huug buulgah Buren bolomjtoi.Hureksuhee ta nar buulgaach.

Avatar

бодлын хулгайч 2019-03-04 66.181.167.53

ЮУ ГЭЭД ТЭНЭГЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ. БИД ЧИНЬ ТУСГААР УЛС БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. ГАДНЫ ШИЙДВЭРЭЭР ЯВДАГ ЦАГ ӨНГӨРСӨН БАЙМААР

Avatar

mn 2019-03-04 202.131.243.186

ЮМ УНШ, ДАРАА НЬ ШҮҮМЖИЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж