Монголын жүдочид алт, мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Монголын жүдочид алт, мөнгөн медаль хүртэв

Монголын жүдочид алт, мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн Чехийн Прага хотод гуравдугаар сарын 2-ны өдөр боллоо. Нийт 29 орны эмэгтэй жүдочдын дунд болсон уг тэмцээнд Монголын зургаан тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо.

Тэмцэний 52 кг-ын жинд 28 жүдоч барилдсанаас Монголын хоёр жүдоч шигшээ барилдаанд үлдсэн ховор амжилт үзүүлэв. Энэ жинд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн Л.Сосорбарам аваргын алтан медаль хүртсэн бол Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн боллоо.

Л.Сосорбарам Франц, Герман, Азарбайжаны бөхчүүдийг ялсан бол Б.Хорлоодой Румын, Франц, БНХАУ-ын бөхчүүдийг ялснаар шигшээ барилдаанд үлдэв. Манай бусад дөрвөн тамирчин медалийн төлөө өрсөлдөх өрсөлдөөн үзүүлж чадаагүй байна.

Европын нээлттэй тэмцээнд БНХАУ хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Их Британи, Монгол, Нидерландын багууд эхний таван байрт оржээ. Энэ удаагийн тэмцээнд оролцсон 29 орны багаас 13 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

2019 он гарсаар олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа Л.Сосорбарам өөрийн чансаагаа 20 байраар ахиулж, дэлхийд 34-р байрт бичигдсэн бол Б.Хорлоодой 35-р байрт явна.

Л.Сосорбарам
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж