ОХУ: Тамхины хайрцаг дээр цахим тэмдэглэгээ хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

ОХУ: Тамхины хайрцаг дээр цахим тэмдэглэгээ хийж эхэллээ

ОХУ: Тамхины хайрцаг дээр цахим тэмдэглэгээ хийж эхэллээ

Тамхины хайрцаг дээр цахим тэмдэглэгээг зайлшгүй хийх журам гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Журмын дагуу тамхины хайрцаг болгон дээр Data Matrix код буюу нэг төрлийн QR-код тэмдэглэгээ хийгдэнэ. Энэхүү кодоор уг бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, үйлдвэрээс гараад ямар борлуулагчаар дамжсан, ямар дэлгүүрт хүргэгдсэн гээд бүхий л мэдээллийг авах юм. Худалдан авагч энэ кодыг гар утсандаа суулгасан апп-аар скайнердан эдгээр мэдээллийг авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д тамхи үйлдвэрлэгч 15 компани зах зээлийн 99 хувийг хангаж байгаа бөгөөд эдний бүтээгдэхүүнийг 29 бөөний төвөөр дамжуулан 2000 орчим жижиглэнгийн түгээгч ажиллаж байна.

Цахим тэмдэглэгээ нэвтрүүлж байгаа нь энэхүү зах зээлийн мэдээллийг ил тод байлгах, мөн зах зээлд нийлүүлэгдэж байгаа хуурамч бүтээгдэхүүний эзлэх жинг бууруулах зорилготой. Долдугаар сар гэхэд зах зээл цахим тэмдэглээтэй бараагаар хангагдана гэж тооцож байгаа юм.

Долдугаар сараас гутал, харин арванхоёрдугаар сараас үнэртэй ус, зургийн аппарат, машины дугуй, хувцас гээд бусад бараануудыг кодлох юм.

2024 он гэхэд зах зээл дэх бүхий л бараа кодтой болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж