Кубанийн өвлийн курорт энэ өвөл 1,5 сая жуулчин хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Кубанийн өвлийн курорт энэ өвөл 1,5 сая жуулчин хүлээн авчээ

Кубанийн өвлийн курорт энэ өвөл 1,5 сая жуулчин хүлээн авчээ

ОХУ-ын Краснодарын хязгаарт энэ өвөл зочилсон жуулчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад хоёр хувиар нэмэгдсэн байна. 2018 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд Кубанийн өвлийн курортуудад үйлчлүүлсэн хүний тоо 1,5 саяд хүрлээ хэмээн Краснодарын хязгаарын Амбан захирагч Вениамин Кондратьев РИА Новости агентлагт ярилаа.

“Манай бүс нутаг зөвхөн зуны улиралд төдийгүй өвлийн улиралд ч жуулчдыг татдаг. Энэ өвлийн гурван сарын хугацаанд манай өвлийн курортуудаад зочилсон жуулчны тоо 1,5 саяд хүрсэн нь үүнийг нотолно” хэмээн Амбан захирагч ярьсан байна.

Ялангуяа уулын цана, сноуборд, чаргаар гулгах боломжтой газруудад зочдыг илүүтэй татсан байна. “Зөвхөн Сочид гэхэд гурван сарын хугацаанд нэг сая жуулчин зочилжээ. Мөн Апшеронд 25 мянга орчим жуулчид ирсэн байна” гэж Кондратьев хэллээ. Үүнээс гадна Анапа, Горячий Ключ, Новороссийск, Краснодарын курортууд хөл ихтэй байжээ

Краснодарын хязгаарт 1600 орчим амралт, жуулчны бааз ажиллаж, энэ өвөл эдгээр газрууд 60 хувийн хүчин чадлаар ажилласан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж