2019 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулъя.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.