СU-гийнхэн 16-гаас доош насныханд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

СU-гийнхэн 16-гаас доош насныханд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй

СU-гийнхэн 16-гаас доош насныханд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй

БНСУ-ын хоол хүнсний сүлжээ дэлгүүрийн нэг “СU” нийслэл дэх хамгийн ашигтай байрлалуудад үүдээ нээдэг.Ялангуяа Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн ойролцоо салбар нь байдаг тул  хүүхэд  залуусын үйлчлүүлэх дуртай газрын нэг болсон. Оюутан, сурагчид өглөөний унд, өдрийн цай, оройн хоолондоо аль ч цагт илчлэг шим тэжээлтэй хоолноос түргэн хоол, бэлэн гоймонг илүүд үзэх болсонд эцэг эхчүүдийн санаа зовж эхэлсэн юм. Тэгвэл “СU”-гийнхэн 16-аас доош насны хүүхдэд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй байх шийдвэр гаргаж, маргаашнаас хэрэгжүүлэхээр болжээ. Дэлгүүрийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд  “Бид өөрийн баримталдаг зарчим, хэтийн зорилготойгоо уялдуулан 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс 16-гаас доош насныханд бэлэн гоймон худалдахгүй, энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй болсныг мэдэгдье” гэжээ. Нэг ч гэсэн түргэн хоолны сүлжээ дэлгүүр ийм шийдвэр гаргасан нь бусдадаа үлгэр дуурайлал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж