Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг | News.MN

Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Хүйсийн тэгш эрх нь хүний эрхийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа төдийгүй дэлхий нийтээрээ уг асуудлын талаар ярилцаж, хүнийг хүйсээр нь ялгаварладаггүй ардчилсан нийгмийг бүтээхээр зорьж байна. Хэдийн хандалаг өөрчлөгдөж байгаа ч маш удаашралтай байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулж байна. Тус тайланд дэлхийн 187 оронд хүйсийн тэгш эрхийг хэрхэн хангаж байгаа талаар 10 жилийн хугацаанд судалгаа явуулж  0-100 оноогоор дүгнэсэн байна. Судалгааны дүнг Бельги, Дани, Франц, Люксенбург, Латви, Швед гэх зургаан улс 100 оноогоор тэргүүлсэн байна.

Эдгээр улсаас Франц улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчилж, ажлын байран дахь бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцдог болж, бага насны хүүхэлтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгодог болсон зэрэг ажлууд нь энэ үр дүнд хүрэхэд ихээхэн түлхэц болсон гэж үзжээ.

Зүүн Ази болон Сахарын Африкийн улсуудын дундаж оноо 47,3 байгаа бол дэлхийн нийт улсуудын дундаж нь 74,7 байгаа юм байна. Их Британи 97,5, Австрали 96,8, Герман 91,8, АНУ 83,7 оноо авчээ.Харин Монгол улсын хувьд 83,1 оноогоор АНУ болон Армений дараа бичигдэж байна. Судан, Арабын нэгдсэн Эмират, Иран, Катар, Сири зэрэг улсууд 35-аас доош оноогоор сүүл мушгиж байгаа ба Саудын Араб улс 25,6 оноо буюу жагсаалтын хамгийн сүүлд орж, хүйсийн тэгш эрх хамгийн их зөрчигддөг улсаар дахин тодорчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Onom 2019-03-03 43.228.131.148

Xuuruud l baitsgaa. Amidral yavdagaaraa l yavna.

Avatar

Монголынх 150 хувь ш дээ 2019-03-03 43.228.129.131

Монголд эмэгтэйчүүд нь давуу эрхтэй ш дээ.

Avatar

Зочин 2019-03-03 80.28.65.123

Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй ижилхэн ажиллаж амьдрах ёстой гэсэн энэ бузартай арга чинь цаагуураа маш хортой энэнээс чинь болж гэр бүл болох дургүй үр хүүхэдгүй ипотико төлөхийн төлөө зарцлагдаж байгаа.үүнийг чинь банкны эздүүд гол нь хүмүүсийн тархинд суулгаж өгдөг.цаагуураа бүх ажлын насны эрчүүд эмсийг өөрсөддөө зарлаад байгаа юм шүү дээ.хэрэв эмэгтэй хүн ажиллах шаардлагагүй гэсэн замаар явхым бол ипотика яг ганц хүний л цалинтай таарсан бага байх байлаа

Avatar

Зочин 2019-03-03 80.28.65.123

Эр эм хоёр хэзээ ч ижилхэн байх ёсгүй.байгалиасаа эрэгчин нь эмэгчиний дээр байх ёстой.ёвропт эр эм хоёрыг ижилхэн хэмжээнд байх ёстой гэсэн мунхаглалаас болж өнөөдөр Европ хүүхэдгүй баахан эмгэчүүл өвгөчүүл.эм хүн бол байгалиасаа хүүхэд гаргаж ар гэртээ ажиллахаар бүтээгдсэн.

Avatar

Зочин 2019-03-03 64.119.18.74

Жендер гэдэг бол та нарын төсөөлөөд байгаа шиг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрх биш. Энэ бол г***, лесби, эрлийзүүдийг толгой дээр гаргах гэсэн шинэ хувьсгал. Монголчууд төөрөлдөөд л маанагтаад явж байхад АНУ-д хэдийн г*** нарт зориулсан тусдаа жорлон байгуулах тухай асуудал яригдаж, 40 гаруй хүйс бий талаар яригдан, хүлээн зөвшөөрөгдөж эхлээд байна. Энэ бүхэн тэгээд эцэстээ уламжлалт гэр бүлийг сүйрүүлэх чиглэл рүү явж байгаа юм шүү дээ. Азаар энэ тэнэг Моод Монголд удаан хэрэгжиж байна.

Avatar

зочин 2019-03-03 182.160.37.144

МАНАЙД ЖЕНДЕР ТЭГШ БИШ, ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ БҮХ АСУУДАЛД ОРОЛЦОЖ, ЭРЧҮҮД НЬ ГОЛОГДДОГ БОЛООД БАЙНА, ЭНЭ ТЭГШ БАЙДАЛ МӨН ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж