Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Зургаан улсад л жендэрийн тэгш байдал бүрэн утгаараа хэрэгждэг

Хүйсийн тэгш эрх нь хүний эрхийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа төдийгүй дэлхий нийтээрээ уг асуудлын талаар ярилцаж, хүнийг хүйсээр нь ялгаварладаггүй ардчилсан нийгмийг бүтээхээр зорьж байна. Хэдийн хандалаг өөрчлөгдөж байгаа ч маш удаашралтай байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулж байна. Тус тайланд дэлхийн 187 оронд хүйсийн тэгш эрхийг хэрхэн хангаж байгаа талаар 10 жилийн хугацаанд судалгаа явуулж  0-100 оноогоор дүгнэсэн байна. Судалгааны дүнг Бельги, Дани, Франц, Люксенбург, Латви, Швед гэх зургаан улс 100 оноогоор тэргүүлсэн байна.

Эдгээр улсаас Франц улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчилж, ажлын байран дахь бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцдог болж, бага насны хүүхэлтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгодог болсон зэрэг ажлууд нь энэ үр дүнд хүрэхэд ихээхэн түлхэц болсон гэж үзжээ.

Зүүн Ази болон Сахарын Африкийн улсуудын дундаж оноо 47,3 байгаа бол дэлхийн нийт улсуудын дундаж нь 74,7 байгаа юм байна. Их Британи 97,5, Австрали 96,8, Герман 91,8, АНУ 83,7 оноо авчээ.Харин Монгол улсын хувьд 83,1 оноогоор АНУ болон Армений дараа бичигдэж байна. Судан, Арабын нэгдсэн Эмират, Иран, Катар, Сири зэрэг улсууд 35-аас доош оноогоор сүүл мушгиж байгаа ба Саудын Араб улс 25,6 оноо буюу жагсаалтын хамгийн сүүлд орж, хүйсийн тэгш эрх хамгийн их зөрчигддөг улсаар дахин тодорчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж