Тонхил суманд 3.6 магнитутын газар хөдлөлт болж, оршин суугчдад мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Тонхил суманд 3.6 магнитутын газар хөдлөлт болж, оршин суугчдад мэдрэгджээ

Тонхил суманд 3.6 магнитутын газар хөдлөлт болж, оршин суугчдад мэдрэгджээ

Говь-Алтай аймгийн Тонхил суманд энэ сарын 1-2-нд шилжих шөнө 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.Тус сумын  Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ 03:46 цагт газар хөдлөлт болсон байна. Тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Болд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээ нарын хэлснээр тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдэгдсэн ч хохирол учраагүй  аж.

Говь-Алтай аймагт он гарснаас хойш газар хөдлөлт бүртгэгдээгүй ба анхны тохиолдолд уржигдар бүртгэгдсэн гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хэлж байна. Энэ талаар тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Билгүүнээс тодруулахад“ Говь-Алтай аймгийн Тонхил сум нь төвтэйгөө ойрхон байрладаг, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Уржигдар болсон 3.6 магнитутын газар хөдлөлт бол сургууль цэцэрлэг, барилга байгууламж нурж, хүний амь насанд аюул учруулах хэмжээний хүчтэй биш. Ойролцоогоор дөрвөн баллын хүчтэй энэ газар хөдлөлтийн чичирхийлэл, дуу нь хүнд мэдрэгдэнэ л гэсэн үг. Тус аймагт он гарснаас хойш хүчтэй газар хөдлөлт болсон анхны тохиолдол нь дээрх 3.6 магнитутын чичирхийлэл байлаа. Ерөнхийдөө газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарах нутагт идэвхжилийн үе нь болоход дээрх тохиолдол таардаг. Монгол Улсад 2005 оноос хойш газар хөдлөлт идэвхжиж байгаа” гэлээ. Хэрэв газар хөдлөлт зургаагаас дээш баллын хүчтэй байвал хүний амь насанд эрсдэл учруулах түвшинд аюултай гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж