Жони Депп салсан эхнэрээсээ 50 сая доллар нэхэмжлэв | News.MN

Жони Депп салсан эхнэрээсээ 50 сая доллар нэхэмжлэв

Жони Депп салсан эхнэрээсээ 50 сая доллар нэхэмжлэв

Жони Депп салсан эхнэрээсээ 50 сая доллар нэхэмжлэв

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од жүжигчин Жони Депп 2017 онд эхнэр Амбер Хердээсээ албан ёсоор салсан билээ. Амбер 2016 оны тавдугаар сард Жони Деппийг өөрт нь гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд гомдол гаргаж байв. Үүнээс хойш тэдний маргаан одоо ч тасраагүй байгаа юм. Тэгвэл алдарт жүжигчин Жони Депп Баасан гаригт /2019.03.01/ экс эхнэрээсээ 50 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ.

Учир нь тэрбээр Амберийн хэлсэн бүхэн худал гэж мэдүүлсээр байгаа бөгөөд түүний талаар таагүй мэдээлэл тарааснаас болж санхүүгийн байдал нь хямарч, киноны саналууд ч ирэхээ больсон гэж мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд түүний гол дүрийг нь бүтээсээр ирсэн алдартай буврал болох “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг Жони Деппгүйгээр хийхээр болсон нь түүнд сэтгэл санааны болон санхүүгийн маш том цохилт болсон гэжээ.

Жони Депп нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хайртай хүнээ өвтгөх хүн биш ээ. Би гаднаасаа галзуу солиотой хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ би тийм хүн биш. Миний талаар таагүй мэдээлэл тархсанаас болж хүүхэд маань сургууль дээрээ очиход танай аав чинь эмэгтэй хүнд гар хүрдэг гэж хүүг минь доромжилж гадуурхсан байсан. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл” хэмээн ярьж байжээ.

Амбер Хердийн гомдлын дагуу хэргийг хянаж шалгахад хүч хэрэглэсэн, зодсон гэх нотолгоо олдоогүй. Гэлээ ч энэ асуудлаас болж гэр бүлээ цуцлуулахдаа Жонни Депп долоон сая ам.долларыг Амбер Хердэд өгөхөд хүрсэн юм.

Эх сурвалж: SCMP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж