Говь-Алтай аймгийн таван суманд хаваржилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн таван суманд хаваржилт хүндэрчээ

Говь-Алтай аймгийн таван суманд хаваржилт хүндэрчээ

Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь болон таван суманд цасан шуурга шуурснаас хаваржилт хүндрээд байна. Тодруулбал, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд нөхцөл байдал хүндрэх байгаа юм. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаар аймгийн аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага гэж үнэлжээ.

Тус аймагт  өчигдөр Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг ажиллаж, тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр болсон байна.

Он гарснаас хойш Говь-Алтай аймагт цас их орж, улмаар хаваржилт хүндрэх шалтгаан болсон аж. Иймд аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн байна. Тус аймаг аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэсэн аж. Одоогоор аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 18 суманд 87 багийн 7106 малчин өрхөд 3,5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байгаа юм. Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж