Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийг өнөөдөр тайзнаа бүжнэ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү бүжгэн жүжигт хайр сэтгэлийн хүчээр хар шидийг ч буцааж чадах гоо үзэсгэлэнт хунгуудын домгийг өгүүлдэг. Бүжгэн жүжигт үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид нарын хайр сэтгэлийн тухай гарах ба хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхтөө хувирдаг байжээ. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. УДБЭТ-ын тайзнаа амилах энэхүү хайрын домог суудлын зэрэглэлээс хамаарч 10, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд хүн бүрийн сэтгэлд нууцлаг, эрхэмсэг сэтгэгдэл төрүүлэх болов уу.
Ардын жүжигчин балетмейстр Б.Жамъяндагвын дэглэж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулууны удирдсан “Хунт нуур”-ыг 1975 оны зургадугаар сарын 28-нд ДБЭТ-т тавьснаар монголчууд анх эл гайхамшигт бүжгэн жүжигтэй танилцаж байжээ. Монголын тайзнаа 44 дэх жилээ угтаж буй П.И.Чайковскийн “Хунт нуур” анх 1875 онд буюу 140 жилийн тэртээ бичигдэж 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ.
Холбоотой мэдээ