АНУ-ын Миссури-Кансас хотын их сургуулийн /UMKC/ нэгэн профессор оюутныхаа судалгааны ажлыг хулгайлж 1,5 сая ам.доллараар зарсан хэрэгт буруутгагджээ. Профессор Ашим Митра ажлаасаа халагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа аж.
Тус сургуулийн оюутан Кишор Чолкар эмийн боловсруулалтын талаар маш чухал шинэ нээлтийг 2010 онд судалгааны ажлаараа хийсэн бөгөөд энэхүү нээлт нь 10 сая ам.доллар, цаашид үүнээс ч илүү ашиг олох том нээлт байсан гэнэ. Тэрбээр ахмад настнуудад ихэвчлэн тохиолддог нүд хуурайших эмгэгийг анагаах эмийг нанотехнологи ашиглан нүдэнд шууд хэрэглэх аргыг хөгжүүлж байжээ.
Харин профессор Ашим Митра нь өөрийн хувийн лабораторидоо уг судалгааг хөгжүүлж, эм үйлдвэрлэгч хоёр компанид патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдсан байна. Энэ хэрэгт нөхрийнхөө лабораторид ажилладаг Ашимын эхнэрийг ч мөн хамаатуулан шалгаж байгаа аж.
Кансасын их сургуулийн дотоод журамд зааснаар тус сургуулийн багш ажилчид болон оюутнууд тухайн сургуульд сурч ажиллаж байхдаа хийсэн нээлт, судалгааны ажил нь албан ёсоор бүтээгдэхүүн болон ашиг олж эхэлбэл ашгийн гуравны нэгийг патент эзэмшигч хүртэж, үлдсэн хувь нь сургуулийн дансанд орох ёстой байдаг юм байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2019-03-03 202.21.122.166
Энэ ч яахав гадаадад юм байна.Харин манай улсын сургуулиудад бол зөндөө байгаа. Хөөрхий муу оюутнуудыг сайхан хуураад л болоо ш дээ.
Fuck Indians 2019-03-03 64.119.22.127
Fucking Indiana!
nana 2019-03-03 158.208.192.248
Yurntuntsiin hamag muug chirch ireed hamgiin olon hun unshdag site daa tavih yum. Yaj hamratch ajillaad, yaj mergen uhaan gargaad amjiltand hursen tuuh ug ni iim muu medeesee iluu olniig gadaadad yavj bhad anzaarah yum. Bugd tegch ch bolohgui ingej ch bolohgui gedgiig medeh hernee yaj amjiltand hurdeg yaj shudraga ursulduun yavagddag talaar tuuhuudiig meddeggui bolohoor uurtuu itgelgui, busdiig shiitgehee l urital bolgoson, aimhai, muhar susegt avtsan mass-tai bolood ba shde!!!!!!!!!!!
зочин 2019-03-03 182.160.37.144
ЗӨВ ШДЭЭ, ХӨГЖСӨН, ЁС СУРТАХУУНТАЙ ГЭХ ЕРТӨНЦӨД Ч АНХААРАЛТАЙ БАЙХГҮЙ БОЛ ХУЛГАЙ ЯНЗ БҮРИЙН ХЭЛБЭРЭЭР ХААНА Ч БАЙДГИЙГ АНХААРУУЛСАН МЭДЭЭЛЭЛ БАЙНА, ГАНЦ МОНГОЛ МУУ БҮХЭН БҮРДСЭН ГАЗАР БИШ ГЭДГИЙГ УНШИГЧИД ОЙЛГОХ БИЗ
Uuu 2019-03-03 24.126.116.216
ХААНА Ч ХУЛГАЙ БАЙЖ БОЛОХ Ч МОНГОЛД ИНГЭЖ ШИЙДНЭ ГЭЖ УУ? МАНАЙ ШУУХ ЯМАР БИЛЭЭ ШУДРАГА БАЙЖ ЧАДАХ УУ ГЭДИЙГ АСУУМААР БАЙНА ШТЭЭ. АФРИКИЙН ШИРЭНГЭН ОЙН ОРНУУДААС Ч ДОЛООН ДОР БУЗРЫН ШУУХТЭЙ УЛС ШУУ ДЭЭ МОНГОЛ ЧИНЬ.