Оюутныхаа судалгааны ажлыг хулгайлж заржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Оюутныхаа судалгааны ажлыг хулгайлж заржээ

Оюутныхаа судалгааны ажлыг хулгайлж заржээ

АНУ-ын Миссури-Кансас хотын их сургуулийн /UMKC/  нэгэн профессор оюутныхаа судалгааны ажлыг хулгайлж 1,5 сая ам.доллараар зарсан хэрэгт буруутгагджээ. Профессор Ашим Митра ажлаасаа халагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа аж.

Тус сургуулийн оюутан Кишор Чолкар эмийн боловсруулалтын талаар маш чухал шинэ нээлтийг 2010 онд судалгааны ажлаараа хийсэн бөгөөд энэхүү нээлт нь 10 сая ам.доллар, цаашид үүнээс ч илүү ашиг олох том нээлт байсан гэнэ. Тэрбээр ахмад настнуудад ихэвчлэн тохиолддог нүд хуурайших эмгэгийг анагаах эмийг нанотехнологи ашиглан нүдэнд шууд хэрэглэх аргыг хөгжүүлж байжээ.

Харин профессор Ашим Митра нь өөрийн хувийн  лабораторидоо уг судалгааг  хөгжүүлж, эм үйлдвэрлэгч хоёр компанид патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдсан байна. Энэ хэрэгт нөхрийнхөө лабораторид ажилладаг Ашимын эхнэрийг ч мөн хамаатуулан шалгаж байгаа аж.

Кансасын их сургуулийн дотоод журамд зааснаар тус сургуулийн багш ажилчид болон оюутнууд тухайн сургуульд сурч ажиллаж байхдаа хийсэн нээлт, судалгааны ажил нь албан ёсоор бүтээгдэхүүн болон ашиг олж эхэлбэл ашгийн гуравны нэгийг патент эзэмшигч хүртэж, үлдсэн хувь нь сургуулийн дансанд орох ёстой байдаг юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж