УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хүсэлтээр хөдлөхгүй!

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хүсэлтээр хөдлөхгүй!

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хүсэлтээр хөдлөхгүй!

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар спикер болсон билээ. УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатарт хандаж Ерөнхийлөгчийн зүгээс гуравдугаар сарын 1-ний дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн юм. Албан бичигт "УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхисон.

Шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.

Иргэд, олон нийт эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна" гэсэн билээ.

Гэвч, Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар хүлээж авсангүй. Тэрбээр Баянхонгор аймагтаа ажиллаад завгүй байсан билээ. Нөгөө талаар, хэдийгээр Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр УИХ-ын дарга болсон Г.Занданшатар түүний үгээр хөдлөх "хүүхэлдэй" биш гэдгээ үүгээр харуулахыг хүссэн байх магадлалтай юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 56 нас хүрч байна. Түүний төрсөн өдөрт өгсөн УИХ-ын дарга Г.Занданшатарын "бэлэг" нь энэ байж ч мэдэх. Ерөнхийлөгчийн зүгээс хууль, шүүхийн удирдлагыг аль болох өөрийн хүмүүсээр томилуулах хүсэлтэй байгаа бөгөөд албан бичигт нь дурдсан "Иргэд, олон нийт эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна" гэх үгнээс нь энэхүү хүсэл нь тодорхой харагдаж буй. Хонгилын түлхүүрийг гартаа атгах гэсэн Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр дэмжиж эсэх нь тодорхойгүй байна. 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж