Хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй

Хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй

Засгийн газрын тогтоолд, 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон шийдвэрийг  энэ сарын 1-нээс мөрдлөг болгож буй.  Хуулийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь хянах  ба одоогоор хяналт шалгалтыг эхлүүлээгүй байгаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн ажилтан хэлж байна. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс мэргэжлийн хяналтын байцаагч нар үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд худалдаа үйлчилгээ эрхлэхдээ дээр заасан хэмжээнээс нимгэн, нийлэг уутыг ашиглах, бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ цуг зарж борлуулах хориотой. Үүнд цэнхэр, улаан судалтай уутнууд, мөн хувцасны дэлгүүрүүдэд бараа хийж өгдөг олон төрлийн уут багтаж буй юм.

Эдгээр нь олон удаагийн хэрэглээ даадаггүй, 1-2 удаа хэрэглээд хаядаг учир байгаль орчинд хортой хог болдог.  Иймд дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон импортоор оруулж ирэх гялгар уутны эх үүсвэрийг хянаж, хориглож эхэлснээр аажимдаа нийлэг уут өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж, хүнсний зориулалттай уутнууд л хэрэглээнд үлдэх учиртайг Байгаль орчин Аялал жуулчлалын яамнаас тодотгож буй.  Гэхдээ хогийн уут болон хувь хүний хэрэглэж буй гялгар уут, мөн үйлдвэрлэлийн савлагаатай, хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй юм.  Өөрөөр хэлбэл, 0,035 мм-ээс зузаан гэсэн үг.

Хэрэв хуулийн хэрэгжилтийн зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж