Ачийнхаа оршуулгад оролцохоор шоронгоос түр суллагдав

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Ачийнхаа оршуулгад оролцохоор шоронгоос түр суллагдав

Ачийнхаа оршуулгад оролцохоор шоронгоос түр суллагдав

Бразил улсын экс Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва ач хүүгийнхээ оршуулгад оролцохоор өчигдөр /2019.03.02/ шоронгоос түр суллагдсан байна. Түүний долоон настай ач хүү Артур нь менингит өвчний улмаас Баасан гаригт /2019.03.01/ нас барсан байна.

Лула да Сильва нь 2018 оны  дөрөвдүгээр сард авлига, мөнгө угаах хэргээр 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.

Лула да Сильваг өглөөний 07:00 цагт Куритаби хот дахь шоронгоос гаргаж, нисдэг тэргээр оршуулга болох Сан Пауло хотод хүргэсэн байна. Ингээд оршуулга дууссаны дараа эргээд шоронд нь авчирч хорьжээ.

Тэрбээр 2003-2010 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа ч, албан тушаалаасаа буусны дараа ч хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг байв. Түүний хэрэгцүүлсэн нийгмийн хамгааллын бодлого нь олон сая Бразилчуудыг ядуурлаас гаргасан гэж үздэг. Өнгөрсөн онд Лула да Сильваг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа барилгын компаниудаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутган ял оноосон юм. Харин тэрбээр үүнийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд хийсэн өрсөлдөгчдийнх нь явуулга хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж байжээ.

Түүнийг дэмжигч иргэд оршуулгын ёслолын үеэр цугларан “Лулаг сулла” хэмээн шаардаж байсан бол өрсөлдөгчид нь түүнд ийнхүү онцгой эрх олгосонд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Эх сурвалж:WASHINGTONPOST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж