Голч оноо 2.8-аас бага бол “Оюутан цэрэг”-т хамрагдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Голч оноо 2.8-аас бага бол “Оюутан цэрэг”-т хамрагдахгүй

Голч оноо 2.8-аас бага бол “Оюутан цэрэг”-т хамрагдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар  “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь олон залуус, эцэг, эхэд таалагдаж байгаа билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү хөтөлбөрт 18 нас хүрсэн, сурлагын голч дүн нь 2.8-аас дээш дүнтэй, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан болон МСҮТ-ийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой юм. Харин хоёрдугаар дамжааны оюутан хамрагдах боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-н хүртэл үргэлжлэх бөгөөд хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтыг явуулах юм. Энэ жилийн хувьд өмнөх жишгээр 1000 гаруй оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 орчим оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна.

"Оюутан цэрэг"-т хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж, эхлээд сургуулиуд нь  сонгон шалгаруулалт хийсний дараа цэргийн хэлтсүүд дээр сонгон шалгаруулалт явагдах аж. Тэнцсэн залуучуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын бэлтгэл сургалтад хамруулах юм байна. Сургалтыг оюутан, залуусын үндсэн хичээлд саад болохгүйгээр зөвхөн бямба, ням гарагуудад өглөө 09:00-14:00 цагийн хооронд явуулна. Нийтдээ 2 кредитийн 96 цагийн хичээл орох ба явцын шалгалтад 60-аас дээш оноо авсан бол цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой болох аж.  Хяналтын эрүүл мэндийн дахин үзлэгээр орсны дараа мэргэжлийн бэлтгэл сургалтад зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл явах юм. Энэ хугацаанд залуучууд 14 кредитийн 560 цагийг үзээд шалгалт өгч тэнцвэл 11 бага мэргэжил эзэмшсэн гэж цэргийн тангараг өргөдөг аж.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

1.    Иргэний үнэмлэх
2.    Цэргийн үүрэгтний үнэмлэх
3.    Оюутны үнэмлэх
4.    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5.    Сургуулийн тодорхойлолт /”Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
6.    Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2,8 аас дээш байх/
7.    Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж