"Жамаас”, “Тэнгэр ээж”, “Өнө мөнх” орон зэрэг шилдэг уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдыг уяраасан “Уверюра” хамтлагийнхан 10 жилийнхээ ойд зориулж хоёр цомог гаргахаар төлөвлөсөн байна. Хамтлагийн уран бүтээлчид 2019 онд уран бүтээлийн олз омог арвинтай байж, сонсогчдоо баярлуулахаар зэхжээ. Түүний угтал болгон энэ сарын 8-нд VIP Memory” амьд тоглолтоо хийхээр болсон нь энэ аж. Хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагвын хэлснээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоос илүү ээж, эмэгтэйчүүдээ баярлуулахыг зорьж байгаа гэнэ. Тоглолтыг 500-550 хүн үзэх боломжтой бөгөөд залууст зориулсан үдэшлэгийн хэсэг ч байгаа аж. Дашрамд дурдахад, опера чиглэлээр уран бүтээл туурвидаг "Увертюра" хамтлаг анх 2009 оны есдүгээр сарын 20-нд анх байгуулагдаж байсан түүхтэй.
Холбоотой мэдээ