Үйлдвэрийн байрандаа амьдардаг зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн байрандаа амьдардаг зөрчил илэрчээ

Үйлдвэрийн байрандаа амьдардаг зөрчил илэрчээ

Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол түлхүүрийн байран дахь дууяа, дүпүний үйлдвэрээс зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрт хийсэн шалгалтаар бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй болох нь тогтоогджээ. Хяналт, шалгалт үргэлжилж байгаа аж.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж