“Шар хантаазтнууд”-ын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

“Шар хантаазтнууд”-ын тоо буурчээ

“Шар хантаазтнууд”-ын тоо буурчээ

Ерөнхийлөгч Эмануэль Макроны засаг захиргаа, эрх баригчдын бодлого шийдвэрийг эсэргүүцэн Франц улс даяар долоо хоног бүрийн Бямба гаригт жагсаж буй “шар хантаазтнуудын хөдөлгөөн”  өчигдөр /2019.03.02/ 16 дахь долоо хоногтоо өрнөлөө. Энэ удаагийн жагсаал цуглаанд оролцсон иргэдийн тоо өмнөх долоо хоногийнхоос даруй долоон мянгаар буурч 39 мянга гаруй хүн жагсчээ. Жагсаал цуглааны хамгийн эхний өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр энэ тоо 300 мянга даваад байсан юм. Хэдий тоо нь буурсан ч тэд тасралтгүй гурван сар гаруй тэмцэж байгаа билээ.

Өмнөх долоо хоногуудын жагсаалыг бодвол энэ удаагийн жагсаал харьцангуй тайван болсон байна. Францын Хөдөлмөрийн яамны сайд Муриэл Пеникауд жагсагчдад хандан “хэт туйлширсан үймээн самуунаа зогсоохыг шаардан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн ардчилсан зөв арга зам бол нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм” гэж мэдэгдээд байсан. Ард түмний уур хилэнг дарж, үймээн самууны шинжтэй болж буй жагсаал цуглааныг тараахын тулд Ерөнхийлөгч Эмануэль Макрон бүх нийтийн хэлэцүүлэг зохион байгуулж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Арванхоёрдугаар сарын дунд үе бую жагсаал цуглаан эхлээд удаагүй байхад түүний нэр хүнд ихээр унаж иргэдийн түүнд итгэх итгэл буураад байсан. Харин дээрх арга хэмжээг авсны дараа эргэн нэр хүнд нь сэргэж эхэлсэн байна.

Эх сурвалж: EURONEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж