“Кимийн харгис дэглэмээс болж миний хүү үхсэн”

Хуучирсан мэдээ: 2019.03.03-нд нийтлэгдсэн

“Кимийн харгис дэглэмээс болж миний хүү үхсэн”

“Кимийн харгис дэглэмээс болж миний хүү үхсэн”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо болж өнгөрсөн билээ. Уулзалт хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч хэд хэдэн чухал асуудлын талаар Ким Жон Унтай санал бодлоо солилцсон, яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Мөн тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө ухуулгын хуудас хулгайлсан хэргээр Хойд Солонгост жил гаруй хоригдож байгаад суллагдан эх орондоо ирээд нас барсан америк оюутан Отто Уормбирын хэргийн талаар ч Ким Жон Унтай ярилцсан тухайгаа мэдэгдэлдээ дурдсан юм. Түүний мэдэгдлийн дараа хэлмэгдсэн гэх оюутны гэр бүлийнхэн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ.

Дональд Трамп мэдэгдэлдээ “Бид 2017 онд Хойд Солонгост хилс хэргээр баривчлагдан хоригдож байгаад эх орондоо ирээд нас барсан АНУ-ын иргэн Отто Уормбирын асуудлаар ярилцсан. Түүнд тохиолдсон зүйлд бид үнэхээр харамсаж байна. Ямар хэцүү байсныг ч ойлгож байна. Гэхдээ удирдагч Ким тухайн үед АНУ-ын иргэн хэлмэгдэж байгааг огт мэдээгүй гэсэн. Хэрвээ Ким Жон Ун энэ хэргийг эрт мэдсэн бол түүнийг ийм байдалд орох хүртэл хэрэг муугаар эргэхгүй байсан гэж би бодож байна. Мөн удирдагч Ким Жон Ун дээрх хэрэгт үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлсэн” хэмээн хэлжээ.

Харин Уормбирын гэр бүл “Бид дээд хэмжээний уулзалтын үеэр хангалттай тэвчиж, хүндэтгэлтэй хандлаа. Одоо харин үүнийг ярих цаг болсон гэж бодож байна. Ким Жон Ун болон түүний харгис дэглэм миний хүүгийн үхэлд буруутай. Энэ бол маш хүнлэг бус, төсөөлшгүй зэрлэг балмад үйлдэл. Одоо ямар ч тайлбар хийсэн, яаж ч уучлалт гуйсан өнгөрсөн бүхнийг өөрчилж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Трамп тэдний мэдэгдлийн хариуд “Би буруугаар ойлгогдох дургүй. Би Отто болон түүний гэр бүлийнхнийг үнэхээр хүндэлдэг. Мэдээж Хойд Солонгос энэ хэрэгт хариуцлага хүлээх үүрэгтэй. Отто хилс хэргээр хоригдсон, түүнээсээ болоод өөд болсон. Гэхдээ түүний үхэл энгийн нэг үхэл байгаагүй. Отто болон түүний гэр бүл бол өнгөрсөн болон ирээдүйд тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болон дурсагдах болно. Би түүнийг үргэлж хүндэл хайрлах болно” гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж