Осама бин Ладены хүүгийн иргэншлийг цуцалжээ | News.MN

Осама бин Ладены хүүгийн иргэншлийг цуцалжээ

Осама бин Ладены хүүгийн иргэншлийг цуцалжээ

Осама бин Ладены хүүгийн иргэншлийг цуцалжээ

АНУ-ын засгийн газраас Аль-Кайда террорист бүлэглэлийн тэргүүн агсан Осама бин Ладены хүү Хамза бин Ладены тухай мэдээллийг нэг сая ам.доллараар худалдаж авахаа зарласан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдэгдлийн маргааш нь буюу Баасан гаригт /2019.03.01/ Хамза бин Ладены иргэншлийг цуцалж байгаа тухайгаа Саудын Арабын засгийн газар мэдэгджээ.

Түүний иргэншлийг цуцлах тухай шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан ч АНУ-ын мэдэгдлийн дараа олон нийтэд танилцуулсан нь хачирхалтай юм. Хамза нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн терроризмтай тэмцэх албаны “хар жагсаалт”-д багтсан, дараагийн дэлхийн хэмжээний террорист болох өндөр магадлалтай этгээд юм байна. Мөн Исламын хэт үзэлтнүүд түүнийг “Жихадын угсаа залгамжлах ханхүү” хэмээн өргөлжилдөг ажээ.

Эх сурвалж: news.mb.com.ph

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж