Засгийн газар Тавантолгойг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Засгийн газар Тавантолгойг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцжээ.

Засгийн газар Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бололтой.

Дашрамд сануулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж