Энэ жил болох спортын хамгийн том арга хэмжээ бол дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн ДАШТ юм. БНХАУ-ын найман хотод явагдах дэлхийн аваргын тасалбарын борлуулалт албан ёсоор өчигдөр эхэллээ. Бээжингийн Олимпийн Таурт болсон тасалбар борлуулалтын ёслолын ажиллагаанд Хятадын алдарт сагсан бөмбөгчин Яо Мин оролцож анхны тасалбарыг худалдаж авсан байна.
Тасалбарын үнэ хэсгийн тоглолт болон хасагдах шат, финалын тоглолтууд мөн суудлаас хамаарч хамгийн багадаа 80 юанаас эхлээд 8080 юанын үнэтэй байна. Энэ Монгол төгрөгөөр ойролцоогоор 28800-3 сая орчим болж байгаа ажээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ