Монголбанк 2019 оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хувиар буурсан байна. Мөн энэ хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт худалдаж авчээ. Алт тушаалт буурсан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хөнгөлөлттэй буюу 2.5 хувьтай байх хугацаа дууссантай холбоотой гэж Төв банк үзэж байна. Хуулийн хугацаа дууссанаар 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж авч байгаа юм. Хоёрдугаар сард дэлхийн зах зээлд алтны ханш өндөр байсантай холбоотой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувь байсан тухай Төв банк мэдээллээ. Тухайлбал, алтны зах зээлийн үнэ хоёрдугаар сард 1300 ам.доллароос дээш байжээ.
Алт олборлогчдын зарим төлөөлөл алтны татварын хөнгөлөлтийг сунгах эсэхтэй холбоотой хүлээлтийн байдалд шилжсэн тухай мэдээлсэн юм. Харин Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлтийн хугацааг сунгах заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа ч хэлэлцүүлгийн шатнаас хэд хэдэн удаа хойшлуулаад байгаа юм. Мөн УИХ-ын зарим гишүүд Засгийн газраас өргөн барьсан алтны татварыг 2,5 болгох хуулийн төслийг эргүүлэн татаж, таван хувь байх ёстой гэсэн шүүмжлэлийг ч хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.
Ш.ОЧ
Зочин 2019-03-02 202.21.106.126
Татварын хууль хаашаа шийдэгдэхийг хүлээгээд олборлосон алтаа тушаахгүй байгаад байгаа болохоос хилээр гаргаад байгаа юм биш
oyun 2019-03-02 202.126.89.1
tushaalt buurlaa geed l h*****d bhaar ochood uhsan nuhiig ni haraad yadaj tatbaraa abaldaa altniihan obroos ni bid hoinoos ni garsan yum uu altaa ab tatbaraa ab ted yahaar 2 hubi toldog bi yahaar 50000000 sayiin jildee orlogtoi baij nemuu ortopg 10 hubi bas deer ni ashgiin 10 toloh estoi yum aan hariu
Зочин 2019-03-02 103.26.193.190
Алтан дээр дан хулгайч нар ажиллаж улсыг тонож байна. Алт тушаалтыг уулын ажлын төлөвлөгөөтэй нь тулгаад хэрэв тушаагаагүй байвал дампууртал нь торгоод газрыг нь дуудлага худалдаанд оруул. энэ маш энгийн зүйл. Ингэхэд грамм ч алт гарахгүй Үүний дараа экологийн татвар нэмж авч нөхөн сэргээлт хийе. Байгаль сүйдэж байгаа учраас хатуу байх чиглэл барих хэрэгтэй.
зочин 2019-03-02 202.9.42.57
Муу зүсээ хувилгасан Гятадын лобичон …. амаа хамхи . Монголын алт гадагшаа урсах тусам сайхан байна уу тэ ….
Зочин 2019-03-02 66.181.179.32
Улсаан бод!
ard 2019-03-02 150.129.140.7
1990 onoos khoish Mongold khichneen ikh alt olborloson baidag ve? Ter ikh altyg khen avdag ve/ Tootsoo bn u?
Зочин 2019-03-02 202.21.106.153
zugeer hadgalj bgaa bh udahgui dasan zohitsoh bh. hugatsaa heregtei
mgl 2019-03-02 202.9.43.68
yun shunaltai hognuud ve? busad salbar10 % tuluud yavj l bna sh dee. baigali suitgej baij deerees ni tatvaraa bagasguulna.
Зочин 2019-03-02 202.179.26.109
tatvaraa ulam sain nemeed baival altnii har zah ulam teleed baih biz. turiin heden hulgaich nart l saihan baidag baihdaa