Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ

Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ

“Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл нь биеллээ хэмээн бодсон гэдэг. Өдгөө нөхөр хүүгийн хамтаар алс холын америк орныг зорьсон тэрбээр мэргэжлээ дээшлүүлж урлагийн академид суралцаж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд  эх орондоо ирж очин байхдаа  “Single ladies” 3 уран сайхны кинонд тоглосон бол түүний тоглосон “Тэнгэрээс буусан од”  кино өчигдөр /2019.03.01/ нээлтээ хийлээ.

Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Жүжигчин  О.Дөлгөөний хувьд  Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод  суралцаж байгаа учир түүний цол тэмдгийг гэр бүлийнхэнд гардуулан өгчээ.

МУСТА О.Дөлгөөний хувьд “Амьдралд тавтай морил” кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон юм. Мөн “Single ladies 1,2,3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жулльеттад дүрээ мөнхөлж Монголын гурав дахь Жульетта болсон билээ.

Сонирхуулахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулсан бөгөөд  тэдний анхны уран бүтээл болох  “Халуун зүрх”   уран сайхны кино  тун  удахгүй нээлтээ хийх гэнэ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж