“Huawei”-н санхүүгийн захирлыг АНУ-д шилжүүлж магадгүй | News.MN

“Huawei”-н санхүүгийн захирлыг АНУ-д шилжүүлж магадгүй

“Huawei”-н санхүүгийн захирлыг АНУ-д шилжүүлж магадгүй

“Huawei”-н санхүүгийн захирлыг АНУ-д шилжүүлж магадгүй

АНУ-ын хүсэлтээр Канадад саатуулагдсан Хятадын “Huawei” компанийн ерөнхий захирлын охин, тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг АНУ-ын талд шилжүүлэх шийдвэрийг хэлэлцэж байгаа тухай Канадын Хууль зүйн яам Баасан гаригт /2019.03.01/  мэдээлжээ. АНУ-д шилжүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал гуравдугаар сарын 6-ны өдөр болох аж.

Харин Канад улсын энэ шийдвэрийг Хятадын тал эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Мэн Ванжоуг саатуулсан нь улс төрийн шалтгаанаар иргэний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн асуудал. Тиймээс түүнийг яаралтай суллаж эх орон руу нь буцаахыг Канадын эрх баригчдаас шаардаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Мэн Ванжоуныг АНУ-ын Ираны эсрэг авсан хоригийг зөрчсөн, террористуудыг санхүүжүүлдэг Ираны компанитай холбоотой хэмээн буруутгаж арванхоёрдугаар сарын 1-нд  Канадад байхад нь баривчилсан юм. Үүнээс гадна АНУ-ын зүгээс “Huawei” компанийг хэрэглэгчдээ тагнаж чагнадаг, технологийн хулгай гэх мэт зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж