ЭЕШ-ын хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын хуваарь гарчээ

ЭЕШ-ын хуваарь гарчээ

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын хуваарь батлагдлаа. ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг албаныхан анхааруулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут үргэлжлэх юм байна.  Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусахад 4 хоног дутуу байгаа бөгөөд бүх сурагчид уг шалгалтыг заавал өгөх юм. Шалгалтаар 400 онооноос бага үнэлгээ авсан сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй.
Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш нэг цагийн дотор мэдэх боломжтой болж байгаа аж.

Дашрамд дурдахад, өмнөх оны шалгуулагчид 2017, 2018 онуудад Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан шалгуулагчид 399-с доош оноо авсан бол энэ жил дахин шалгалт өгөх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж