NBA-ийн багууд дунджаар 60 тоглолт хийгээд байна. Одоо 20 орчим тоглолт үлдэж байгаа энэ өдрүүдэд багуудын плэй-оффын төлөөх өрсөлдөөн, плэй-офф дахь багуудын байрлалын өрсөлдөөн явагдаж байна.
Тэгвэл NBA-ийн багуудаас хамгийн түрүүнд Финикс Санс баг энэ улирлын плэй-оффт орох боломжоо бүрэн алдав. Финикс Санс баг 62 тоглолт хийснээс 12 хожилтой байгаа бол 60 тоглолтонд хожигдоод байна. Хамгийн сүүлд өнөө өглөө И.Кокошковын шавь нар Нью-Орлеан Пеликанс багт хожигдсон. Ийнхүү Финикс Санс баг сүүлийн есөн улирал дараалан плэй-оффын гадна үлдэж байна. Финикс Санс баг хамгийн сүүлд 2009-2010 оны улиралд А.Стадемайер, С.Нэш нарын эрин үед плэй-оффт шалгарч байжээ. Улирал дуусах хүртэл 20 тоглолт Финикс Санс багт үлдээд байгаа ч үлдсэн тоглолтын үр дүнгээс үл шалтгаалж плэй-оффт орох боломжгүй юм.
Тэгвэл Финикс Сансын араас Дорнод бүсийн Нью-Йорк Никс, Кливлэнд Кавальерс, Чикаго Буллс багууд плэй-оффт шалгарах магадлалаа алдахад хамгийн ойрхон болж байна.
Б.БЯМБАБАЯР