50 боодол хар тамхи биедээ авч явсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

50 боодол хар тамхи биедээ авч явсан этгээдийг баривчилжээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор  өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр биедээ хар тамхи авч явсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал,  иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг, талыг нь хэрэглэсэн тугалган цаасны хамт авч явсныг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлсэн байна.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах" гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж