Төр, хувийн хэвшлийнхэн шүүхдэлцэх нь цөөнгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Төр, хувийн хэвшлийнхэн шүүхдэлцэх нь цөөнгүй байна

“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” чуулганы хуралдаан “Блю скай” төвийн Даймонд танхимд үргэлжилж байна. Энэхүү форумд урилгаар оролцож буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн Б.Лхагважаваас даарх асууултад хариулт авлаа.

-Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд Арбитрийн шүүхэд цөөнгүй маргааныг хэлэлцэж дэнсэлдэг. Харин одоо “Худалдааны танхим”-ын дэргэд төвлөрсөн олон улсын Арбитрийн гэх шүүх байгуулна гэж тус танхимын удирдлагууд мэдэгдэж байна. Энэ хоёр шүүх ямар ялгаатай талаар мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотын эдийн засгийг нээж өгөхөд худалдааны танхим хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцон туйлын чухал. Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах үед элдэв шалтаг шалтгааны улмаас маргаан үүсдэг. Тэрхүү гэрээний үүргийг ханган ажиллуулахад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Арбитрийн шүүх анхаарал хандуулж ажилладаг. Хамгийн гол нь гэрээ байгуулахдаа маргаанаа Арбитрийн шүүхээр дэнслүүлнэ гэдгээ гэрээндээ тусгаж өгөх хэрэгтэй. Манай байгууллагын дэргэдэх шүүхээр жилдээ л гэхэд 50 гаруй хэргийг шүүж байна. Энэ бол дэлхийн бусад орнуудтай харьцуулахад их тоо шүү. Япон улсад бол 47, Хонкогд 17 хэргийг шүүдэг.

-Төр хувийн хэвшлийн хамтарсан Концессын гэрээгээр бүтээн байгуулалт хийхэд анхаарах гол асуудал юу вэ?

-Өнөөдрийн худалдааны сүлжээг харахад төрийн ямар ч оролцоогүйгээр сүүлийн 25 жил хувийн хэшлийнхэн бий боллоо. Зарим салбарт төрийг оруулах шаардлагагүй. Харин нийтийн мөнгийг хувийн хэвшлийнхэн зарцуулж байгаа тохиолдолд хяналтаа сайн тавьж байх ёстой.

-Энэ механизм руу хэзээ орох бол?

-Манайх Үндсэн хуулиндаа бүгдийн сайн сайхны төлөө төр эдийн засагт оролцоно гэж заасан байдаг. Гэхдээ бүгдийн сайн сайхны төлөө гэдэг шийдвэрийг гаргахад хэдхэн хууль л хэрэгтэй юм. Үүнд татвар, даатгал, хөрөнгө оруулалтын хууль. Мөн улсын болон нийслэлийн төсөв. Энэ гарч байгаа хуулиудаараа нийт цугласан мөнгийг эргээд зөв зохистой зарцуулах механизмаа олчихвол бүх нийтийн төлөө хийж буй хамгийн том ажил болох юм.

-Улаанбаатар хотыг 2015-202 он хүртэл хөгжүүлэхэд нийт 25.4 их наяд төгрөг шаардлагатай гэж хотын дарга Э.Бат-Үүл мэдээллээ. Энэхүү хөрөнгийг босгох боломжийг хэрхэн харж байна вэ?

-Энэ мөнгийг бэлнээр тоолоод өгөх боломжгүй шүү дээ. Ерөнхий төслөө ирээдүйн бүтээн байгуулалтаа барьцаанд тавих аргаар хувьцаа, бонд босгож замруу орж байна гэж ойлгож байгаа. Энэ бол зах зээлийн хэвийн, байх ёстой үзэгдэл. Нөгөө талаасаа 2006 онд хувь хүний орлогын албан татварыг орон нутгийн татвар болгосон. Үүгээр Улаанбаатар хотын захиргааны төсвийн 64 хувь бүрдэж байгаа юм. Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийн төлөө татвараа өгч байна. Буцаагаад тэр татвар нь өөрсдийнх нь амьдрах орчинг сайжруулахад зориулагдаж байгаа юм. Нийтийн мөнгийг нийтэд ашигтай зүйлд зарцуулах механизмыг бид улс даяараа хайж явна. Түүнээс нийтийн мөнгө нэг хэсэг хүмүүсийг баяжуулахад зориулагдвал бид дампуурал руу явж байна гэсэн үг юм.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж