Украин авлигатай тэмцэх хуулиа хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Украин авлигатай тэмцэх хуулиа хүчингүй болгов

Украин авлигатай тэмцэх хуулиа хүчингүй болгов

Украин улсын Үндсэн хуулийн шүүхээс тус улсад хэрэгжиж буй авлигатай тэмцэх тухай хуулийг хүчингүй болгосон байна. Уг хуулийг анх 2015 онд Олон улсын валютын сангийн /ОУВС/ тусламж авах нөхцлийн хүрээнд баталж байсан бөгөөд одоо ийнхүү хүчингүй болгож байгаа нь тус сангаас дахин тусламж авах боломжийг хааж байгаа юм.

Хуулийг баталсныхаа дараа Украин улс ОУВС-аас 17,8 тэрбум ам.долларын зээлийг авч байсан төдийгүй Европын холбооны улсууд руу визгүй зорчих эрхтэй болоод байсан юм. 2015 онд хууль батлагдсанаас хойш дээрх хуулийг батлалцаж байсан хэд хэдэн парламентын гишүүд авлигын хэрэгт холбогдсон байлаа.

Авлигын эсрэг олон улсын “Transparency International” байгууллагаас Украин улс дээрх хуулийг хүчингүй болгосноор доод тал нь 50 том авлигын хэрэг хаагдана гэж мэдэгдсэн байна. Мөн уг хуулийг хүчингүй болгосон Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид тус улсын прокурорын газрын гадна жагсаад байгаа гэнэ.

Харин Украины Ерөнхийлөгч Петро Порошенко авлигын эсрэг шинэ хуулийг санаачлахыг уриалж, хуулийг санаачлах хүмүүст заавар зөвлөгөө өгч, шинэ хуулийг яаралтай батлуулах тал даар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: FT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж