Английн премьер лигээс дахин хоёр дасгалжуулагч ажлаасаа халагдаж ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэв. Лейстер Сити клуб Франц дасгалжуулагч К.Пуэлыг явуулж Умард Ирланд Б.Рожерс дасгалжуулагчийг авчирсан бол Фулхэм клуб Итали дасгалжуулагч К.Раниериг ажлаас нь чөлөөлж экс Английн шигшээ багийн тоглогч асан С.Паркерыг түр дасгалжуулагчаар томилжээ.
Манчестер Юнайтед клубын ахлагч Эквадор тоглогч А.Валенси энэ зун багаа орхихоор болж байна. 10 дахь улиралдаа Манчестер Юнайтед клубт тоглож байгаа ч тэр Норвеги дасгалжуулагчийн төлөвлөгөөнд хараахан багтаагүй бололтой. Бельгийн шигшээ багийн үсэрхэг төвийн хагас хамгаалагч М.Феллайни өвлийн солилцоогоор Хятадын лигт ирсэн. Тэр Шаньдун Лунэн багтай нэгдсэн бөгөөд улирлын нээлтийн тоглолтонд дебьют тоглолтондоо оролцож багийнхаа хожлын гоолыг оруулсан байна.
Сонирхуулахад, Форбс сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн хөлбөмбөгийн 10 багийг нэрлэжээ. Энэ жагсаалтанд Английн зургаа, Испанийн хоёр, Герман болон Италийн лигээс тус бүр нэг баг багтсан байна. Жагсаалтыг Манчестер Юнайтед клуб 4.1 тэрбум ам.доллараар тэргүүлж Реал Мадрид, Барселона, Бавари Мюнхен, болон Манчестер Сити клубууд эхний 5-д багтсан бол Арсенал, Челси, Ливерпүүл, Ювентус, Тоттенхэм Хотспур клубууд удаалжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ