Тэмцэгч гишүүд "баялгийн эзэд" болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Тэмцэгч гишүүд "баялгийн эзэд" болжээ

Тэмцэгч гишүүд "баялгийн эзэд" болжээ

Өнгөрч буй хэдэн сарын хугацаанд Төрийн ордноосоо төв талбайд шилжсэн тэмцэгч гишүүд маань “Баялгийн эзэн Монгол” бүлэг байгуулжээ. УИХ-ын даргыг огцруулах “ажиллагааг” эхлүүлж, Сүхбаатарын талбайд  хоёр ч удаа гарч жагсаал хийсэн эрхэм түшээдийн зүтгэл талаар өнгөрөөгүй. УИХ-ын даргыг огцруулж, эхнээсээ албан тушаалд очиж, шагналаа аваад буй.

Тэдний эхний тэмцэл үр дүнгээ “өгсөн” учраас дараагийн удаад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг онилжээ. Ингэхдээ  “Баялгийн эзэн Монгол” бүлэг байгуулж, бүр анхны хуралдаанаа хийжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Л.Болд жиргэсэн байна.

Энэхүү бүлэгт ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар багтаж байгаа бөгөөд тэд даваа гаригт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлээс гарсан материалуудыг танилцуулах сурагтай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж