Өнгөрч буй хэдэн сарын хугацаанд Төрийн ордноосоо төв талбайд шилжсэн тэмцэгч гишүүд маань “Баялгийн эзэн Монгол” бүлэг байгуулжээ. УИХ-ын даргыг огцруулах “ажиллагааг” эхлүүлж, Сүхбаатарын талбайд хоёр ч удаа гарч жагсаал хийсэн эрхэм түшээдийн зүтгэл талаар өнгөрөөгүй. УИХ-ын даргыг огцруулж, эхнээсээ албан тушаалд очиж, шагналаа аваад буй.
Тэдний эхний тэмцэл үр дүнгээ “өгсөн” учраас дараагийн удаад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг онилжээ. Ингэхдээ “Баялгийн эзэн Монгол” бүлэг байгуулж, бүр анхны хуралдаанаа хийжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Л.Болд жиргэсэн байна.
Энэхүү бүлэгт ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар багтаж байгаа бөгөөд тэд даваа гаригт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлээс гарсан материалуудыг танилцуулах сурагтай.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ