БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Вьетнам дахь айлчлал өндөрлөж, Ханой хотоос хөдөлжээ. Ким Жон Ун галт тэргээр эх орон руугаа буцах ба замаараа Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж магадгүй гэнэ.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уузлсаныхаа дараа Вьетнамын Ерөнхийлөгчийн урилгаар Ханойд үлдэж, тус улсад үргэлжүүлэн айлчлах болсон юм. Айлчлалын хүрээнд Вьетнам улстай эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр санал солилцсон байна. Мөн Ханой хот уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархаад цаашид найрамдалт харилцаагаа үргэлжлүүлж, олон салбарт туршлага солилцож байхаа илэрхийлжээ.
Ким Жон Ун 1964 оноос хойш Вьетнамд айлчилсан Хойд Солонгосын анхны удирдагч болж байгаа юм. 1964 онд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен тухайн үеийн Вьетнамын удирдагч Хо Ши Минтэй уулзахаар хамгийн сүүлд айлчилж байсан байна. Коммунист дэглэмтэй хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоож байжээ.
Эх сурвалж:KYODONEWS
Холбоотой мэдээ