Европ тивийн эдгээр түүхэн хотууд ер бусын сайн энерги, хотын орчин, түүх, амьдралын хэв маягаараа бусад хотуудтай харьцуулахын аргагүй билээ.
Гайхамшигт энерги, эрч хүчийг мэдрүүлэх дээрхи хотуудад хүн бүр заавал очиж үзэх хэрэгтэй.
1. Флоренц хот
Флоренц хотыг Итальчууд өөрсдөө Итали улсын хамгийн гоё хот гэж нэрлэдэг. Дундад зууны үед Флоренц хот нь санхүү, худалдааны хамгийн гол төв байсан байна.
2. Венец хот
Гүүр, хайр дурлал, маск зэргээрээ алдартай хот. Венецийг хөгжим, орчин үеийн урлаг соёлын төв хот гэж нэрлэж болно.
3. Ром
Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг. Европын соёл, иргэншлийн бүхий л гайхамшгийг өөртөө цогцлоосон түүхэн хот.
4. Парис
Парис хотын гайхамшгийг мэдрэхийн тулд тус хотод нэг бус удаа очиж үзэх хэрэгтэй. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолч, зураач нар Парис хотыг онгод орох газар гэж нэрлэсэн нь жирийн хэрэг биш.
5. Прага
Энэхүү түүхэн хот нь 1100 жилийн настай. Хуучны архитектур, хуучны талбай, алдарт шар айргаараа тус хот сая сая жуулчдыг татдаг.
Б.БИЛГҮҮНДАРЬ