Засгийн газар өнгөрсөн даваа гаригийн ээлжит хуралдаанаараа ажлын хэсгийнхний боловсруулсан Тавантолгойн гэрээний эцсийн төслийг хэлэлцэхээр байсан ч өнөөдөр болгож хойшлуулсан юм.
Тэгвэл яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна. Энэ хуралдаанаар Монгол Улсын сайд М.Энхсайхнаар ахлуулсан ажлын хэсгийн өргөн барьсан гэрээний төслийг ярилцана. Засгийн газар эндээс гарсан шийдвэрийг УИХ-д танилцуулж, гэрээний төслөө өргөн барих юм.
УИХ энэ гэрээний төслийг 14 хоногт багтаан хэлэлцэх амлалт өгсөн. Тиймээс пүрэв, баасан гаригийн чуулганы хуралдаан “нүүрс”-ээр амьсгалах бололтой.
М.ЯЛАЛТ