Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны алба болон “Mongolian mining journal” сэтгүүлээс хамтарч Монгол Улсын эдийн засгийн байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан, дуу хойлоогоо нийгэмд хүргэсэн эдийн засагч, судлаачид, улс төрчдийн хүрээнд нэгэн судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар хэвлэл мэдээллийн хэргслээр нэр нь хамгийн их дурдагдсан хүнийг тодруулахад Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд тэргүүлж , хамгийн их нэр нь дурдагдсан Улсын Их Хурлын гишүүнээр О.Чулуунбат тодорсон байна. Үүнтэй холбогдуулаад тус сэтгүүлээс өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод цом гардууллаа.
Б.Сүх