Пакистанд олзлогдсон энэтхэг нисгэчийг Баасан гаригт /2019.03.01/ суллана хэмээн Пакистаны Ерөнхий сайд Имран Хан мэдэгдээд байсан билээ. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн дараа Энэтхэгийн цэргийн нисэх хүчнийхэн түүний шийдвэрт талархаж байгаагаа илрэхийлж байв. Тэгвэл нисгэгчийг өнөөдөр өглөө /2019.03.02/ сулласан байна.
Имран Хан өөрийн шийдвэрээ хоёр улсын хооронд үүсээд буй зөрчилдөөнийг намжаахаар авч буй арга хэмжээ хэмээн тайлбарласан ч Энэтхэгийн тал Пакистан улс ямар ч үйлдэл хийсэн анхаарал болгоомжоо суллаж болохгүй гэж мэдэгдсэн юм.
Хоёул цөмийн зэвсэгтэй, ШХАБ-ын шишүүн улсуудын маргаан нь дэлхий нийтийн анхаарахгүй байхын аргагүй асуудал билээ. Тиймээс ОХУ-ын зүгээс хоёр улсын хурцадмал байдлыг намжаахын тулд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн. Энэтхэгийн тал хариу хэлээгүй байгаа бол Пакистаны талаас ОХУ-аар дамжуулан хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ