Гадаад хэргийн яамны ажил урагшлахад хүндрэлтэй байгаа гэнэ. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг Төрийн албаны зөвлөлөөс эрхзүйн чадамжгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул тус албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт хийхийг хүссэн албан бичгийг илгээсэн байна. Гэвч Б.Болдбаатар нь ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзаж, ажлынхаа байранд ч ирэхгүй байгаа сурагтай. Энэ үйл явдлаас болоод Гадаад хэргийн яам бичиг баримтын ажлаас эхлээд төсөв санхүү, зарлагын баримттай холбоотой ажлууд хойшилж, ажил явуулахад хүндрэл үүсчээ. Энэ асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага анхааралдаа авахгүй бол Гадаад хэргийн яамны ажил урагшлахгүй нь байна шүү.
С.СҮРЭН