Хамгийн этгээд сонин хөшөө дурсгалууд | News.MN

Хамгийн этгээд сонин хөшөө дурсгалууд

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Хамгийн этгээд сонин хөшөө дурсгалууд

Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх соёлын томоохон өв болдог. Дэлхийн улс орнуудын гудамж талбайг чимэн сүндэрлэх янз бүрийн хөшөө дурсгалууд нь тухайн архитектор, уран барималчийн төсөөлөл, уран сэтгэмжээр бүтдэг бөгөөд тухайн улс гүрэн, муж хотынхоо бэлгэ тэмдэг болсон гайхамшигтай бүтээлүүд цөөнгүй. Түүний дотор яагаад ийм хачин зүйлийг сонгож, гудамж талбайд байрлуулсан юм бол гэмээр этгээд содон, хачирхалтай хөшөөнүүд ч олон. Ингээд энэ удаагийн сонирхолтой газарзүй булангаараа тэдгээр хачирхалтай, этгээд сонин хөшөө дурсгалуудын төлөөллөөс та бүхэндээ хүргэж байна.

АНУ, АЛЛАЙЯНС, СТӨҮНХЕНЖИЙН МАШИНААР ХИЙГДСЭН ЗАГВАР. 1987 ОНД БҮТЭЭСЭН.
СИНГАПУР, ГОЛ РУУ ҮСЭРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨШӨӨ
НЭГДСЭН ВАНТ УЛС, ОКСФОРД, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР РҮҮ ШУНБАН ОРСОН МАХЧИН ЗАГАС. ЯПОНЫ ХИРОШИМА БОЛОН ЧЕРНОБЫЛИЙН ЦӨМИЙН ГАМШГИЙН ДАРАА ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ЭСЭРГҮҮЦЭН БҮТЭЭСЭН ХӨШӨӨ.
АНУ-ЫН ТЕХАС МУЖИЙН МОРЬТ ХӨШӨӨ. ЭДГЭЭР МОРЬД НЬ ЭНГИЙН МОРЬДООС 1,5 ДАХИН ТОМ ХЭМЖЭЭТЭЙ АЖ.
КАНАД, ВАНКУВЕР, ХУРИМЫН БӨГЖ. 2014 ОНД ОРЧИН ҮЕИЙН УРАН БАРИМАЛ, БАРИЛГЫН АРХИТЕКТОРЫН ЧИГ ХАДЛАГЫГ ИЛЭРХИЙЛЖ БҮТЭЭСЭН.
АВСТРАЛИ, МЭЛЬБУРН, ЗАХИРАГЧ ЧАРЛЬЗ ЛА ТРОБЕ /CHARLES LA TROBE/-ГИЙН УРУУГАА ХАРСАН ХӨШӨӨ. 2006 ОНД БҮТЭЭГДСЭН.
ИТАЛИ, МИЛАН, ДӨРВӨН МЕТР ӨНДӨР ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГОСОН ГАРНЫ ХӨШӨӨ
УНГАР, БУДАПЕШТ, “ДУНАЙН МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭРХ ГУТАЛНУУД”ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕД БУУДУУЛСАН ЕВРЕЙЧҮҮДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ХӨШӨӨ. ТУХАЙН ҮЕД ЕВРЕЙЧҮҮДИЙГ ГУТЛАА ТАЙЛАХЫГ ТУШААГААД БУУДАН ХӨНӨӨДӨГ БАЙЖЭЭ.
АНУ-ЫН НЬЮ-ЙОРК, “ОРОН ЗАЙ” НЭРТЭЙ БЯСАЛГАЖ БУЙ НҮЦГЭН ЭМЭГТЭЙН ХӨШӨӨ
НЭГДСЭН ВАНТ УЛС, ЛОНДОН, ИХ ХОТЫН ШУУГИАНТ АМЬДРАЛЫГ БИЛЭГДСЭН ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОН МОД ХЭЛБЭРИЙН ХӨШӨӨ. ШӨНӨ НЬ ЖИНХЭНЭ ГЭРЛЭН ДОХИО ШИГ ГЭРЭЛТДЭГ.
ШВЕЙЦАР, ЖЕНЕВ НУУРАН ДАХЬ СЭРЭЭНИЙ ХӨШӨӨ. НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ УГ ХӨШӨӨ НЬ ТЭНГЭРУУС УНАСАН АВАРГА ТОМ СЭРЭЭГ ДҮРСЭЛСЭН БӨГӨӨД 2009 ОНД БҮТЭЭГДСЭН БАЙНА.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хаанаа 2019-03-02 202.179.27.169

Манай ЧИНГИС хааныг доромжилсон гаж аймшигийн хөшөө Буриадын барьсан хөшөө яасан бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж