Ирэх долоо хоногт зүүн аймгийн нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2019.03.02-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт зүүн аймгийн нутгаар цас орно

Ирэх долоо хоногт зүүн аймгийн нутгаар цас орно

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдрийн / 2019.03.02/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээтэй танилц.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгороор 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус  дулаан байна.­­­­­

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.


Гуравдугаар сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин гуравдугаар сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж