Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгант багийн иргэн Ш.Болатбекийн хоттой мал руу нь ирвэс дайрсан хэрэг хоёрдугаар сарын 27-ны 00:13 цагт гарчээ.
Цоохор ирвэс тухайн айлын арван ямааг идэж, хоёр хонь, хоёр ямааг шархдуулсан байна. Иргэний мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Өнербекээр ахлуулсан таван алба хаагч, нэг нэгж техниктэй газар дээр нь очин зохих арга хэмжээ авч, ирвэсийг аюулгүй зайд гаргажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ