Өвөрхангай аймагт хоёрдугаар сарын 27-ны өдөр төрийн албан хаагчид буюу сумын цагдаагийн алба хаагчид болон прокурорын ажилтнууд архидан согтуурч улмаар нэг нь нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын прокурорын ажилтнууд болон тус сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид хамтдаа архидан согтуурсан байна.
Хэрэг болох үед хохирогч прокурор, сумын цагдаагийн машинд сууж явсан гэх ба машин хурдтай явах үед шидэгдэн унаж, ард нь явсан автомашин түүнийг дайрч амь насыг нь хохироожээ. Уг хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газраас тусгай ажлын хэсэг гарч, Өвөрхангай аймагт шалгалт хийж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ